Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард  тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.
  • 06 дугаар сарын 08-нд Австрали,
  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 06  дугаар сарын 11-нд Токио,
  • 06 дугаар сарын 12-нд Энэхтхэг,
  • 06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд Сөүл
  • 06 сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 06 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:

  •  Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  •  Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.


УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

Бусдад түгээх
  • gplus