Д.Нямхүү: Коронавирусийн халдвар хоёроор нэмэгдэж, нэг хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 6.823.000  хүн өвчилж, 387.000 хүн нас барж, 3.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарч, 3.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий дахинд 130 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 200 гаруй нэмэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн 2 лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй харин 5 сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээгээр 10 хоногийн дараа коронавирус илэрлээ. Өнөөдөр нэг оюутан эдгэрч гарлаа. 22 настай 23 хоногийн хугацаанд эмчлэгдсэн, 5 сарын 13-нд ирээд 14-ний эхний шинжилгээгээр илэрч эмчлэгдээд гарлаа. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт тохиолдол 193 боллоо. Үүнээс 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан, 108 хүн хөнгөн, 14 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй, 8-16 насны нэг хүүхэд, жирэмсэн эмэгтэй 3, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн тус тус эмлэгдэж байна"  гэв. 

С.Тулга
 
Бусдад түгээх
  • gplus