Залуу Трамп Монголд ан хийхдээ АНУ-ын төсвөөс зардлаа гаргажээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр өнгөрсөн оны наймдугаар сард Монгол улсад аялахаар ирсэн. Тэрбээр олон орноор аялж, ан гөрөө хийдгээрээ алдартай билээ.Энэ үеэрээ тэр ховор зүйлд тооцогддог аргаль  агнасан  байна.

Мөн өөрийн хувийн хамгаалалтандаа зориулж АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс $75,000 орчим долларыг зарцуулсан гэдэг нь ил болжээ. Залуу Трамп өөрийн найман өдрийн аялалдаа Нэгдсэн Улсын Төрийн Тусгай Хамгаалалтын албанаас нийт $76,859.36-ын зардал гаргасан байна гэсэн баримтыг Мягмар гарагт Нийслэл Вашингтонд төвтэй Citizens for Responsibility and Ethics ашгийн бус байгууллага нийтэд дэлгэсэн байна.

Энэ талаар Трамп Жр-ийн төлөөлөгч CNN сувагт өгсөн тодруулгандаа “Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлыг ерөнхийлөгчийн хүү хувиасаа гаргасан” гэж  тайлбалажээ.

Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus