Танилц: Увс аймагт нэр дэвшиж буй хөрөнгөтнүүд
 УИХ-ын 2020 оны сонгуульд Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж буй хөрөнгөтнүүдийг танилцуулъя
 
С.Жавхлан хоёр орон сууцтай

Дөрвөн жил бие даагчийн сэтэртэй явсан УИХ-ын гишүүн С.Жавхан нэр дэвшигчдийн нэр тодрохтой зэрэгцэн АН-д элссэн. Улмаар Увс аймагт нэр дэвших эрх олж авсан байдаг. Тэгвэл төрсөн нутгаа зорьсон С.Жавхлан хэр бэл бэнчинтэй вэ?
С.Жавхлангийн жилийн 70 гаруй сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, нэг гэртэй. Эдгээр нь 816 сая төгрөгийн үнэлгээтэй. 245 сая төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Santa Fe, Nissan Patrol маркийн машинтай. 127 сая төгрөгийн үнэлгээ бүхий 40 адуу, 70 үхэр, 300 хоньтой. 55 сая төгрөгийн үнэт эдлэл, 66 сая төгрөгийн хадгаламжтай. Монголоороо сэрэхүй ТББ Бусад, Бүрэн Монголоороо ХХК-иуадаас хувь эзэмшдэг.
 
 “Сахал”Д.Эрдэнэбилэгийн “сайн дүү” О.Цогтгэрэл

Бизнесийн салбараас улстөрд орохыг хүсэгчдийн цувааг О.Цогтгэрэл үргэлжлүүлж байна. Түүний хувьд багагүй хугацаанд тойргоо усалж, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр  гүйсэн. Харин одоо С.Эрдэнэ даргынхаа ивээлийг хүртэж Увс аймагт нэр дэвших эрхээ олоод авч. Түүнийг “сахал” О.Эрдэнэбилэгийн “сайн дүү” гэж хэлэх хүн олон. Бизнесийн салбарт байр сууриа олоход О.Эрдэнэбилэгийг дэмжлэг багагүй байсан гэх нь бий. Тэгвэл “Сахал” Д.Эрдэнэбилэгийн дүү хэр бэл бэнчинтэй вэ?
Нэр дэвшигч ХОМ-тээ жилийн 300 гаруй сая төгрөгийн орлоготой. Нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой. Эдгээр нь нэг тэрбум 582 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 475 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus 570, Toyota Crown, Mercedes Benz маркийн машинтай.
 
Засаг дарга асан Д.Цэндсүрэн

Аймгийн Засаг дарга байхдаа байнгын хэл аманд өртөж, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь шүүмжлэл дагуулж байсан нэгэн бол Д.Цэндсүрэн. Түүний хувьд нэр дэвшихдээ дараах байдлаар ХОМ-ээ мэдүүлжээ.
Д.Цэнсүрэнгийн жилийн 80 гаруй сая төгрөгийн орлоготой.  243 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг гэртэй. Хамуг трейд ХХК-ийг эзэмшдэг хэмээн даруухан ХОМ бөглөжээ.
 
Монголыг мөлжигч 30 гэр бүлийн нэг нь Ч.Хүрэлбаатарынх
 
Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилогдоход хориг тавьж байв. Уг хориг дээр “Монголыг мөлжиж байгаа 30 гэр бүлийн нэг учир..” хэмээсэн. Ингэснээр Ч.Хүрэлбаатар алдарт 30 гэр бүлийн нэгээр тодорсон юм. Тэгвэл “Монголын мөлчигч 30 гэр бүлийн нэг” Ч.Хүрэлбаатарын ХОМ-ыг танилцуулъя. Тэднийх жилийн 150 төгрөгийн орлоготой. 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц нэг зуслангийн байшинтай. 550 сая төгрөгийн орлоготой.
 
Б.Чойжилсүрэн 30 гаруй компанийг 100 хувь эзэмшдэг

Тойргоо байнга эргэж, ард иргэдийнхэ гарыг цайлгаж байдаг нэгэн бол Б.Чойжилсүрэн. Үүнийг компанийнхаа ашгаас хүртээж байгаа хувь хэмээн тайлбарладаг. Тэгвэл тойргоо услагч Б.Чойжилсүрэн хичнээн хэмжээний хөрөнгөтэй эрхэм бэ?
Тэр Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Эрхий мэргэн цэцэрлэг Бусад, Нэйшнл майнинг лаб ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК ХХК, Хос гэрэлт авто сервис зэрэг 30 гаруй компанитай. Урт жагсаалт байгаа биз. Сонирхолтой нь эзэн болох Б.Чойжилсүрэн 27 сая төгрөгийн орлоготой. 324 сая төгрөгийн хадгаламжтай, 365 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай.
 
Н.Цэрэнбат 20 гаруй компанитай
 
Увс аймагт МАН-аас нэр дэвшигч дараагийн хүн бол Н.Цэрэнбат. Гишүүн болсноос хойш ХОМ-ээ тогтмол бууруулж, “ядуусын” эгнээнд бичигдсэн нэгэн. Гэхдээ эзэмшил дэх компанийнх нь тоо буурсангүй. Тодруулбал, Н.Цэрэнбат нь Хан ИМПЕРИАЛ ХХК, ЖИ ЭС ПРОПЕРТИ ХХК, ГЕРМАН СТАНДАРТ КОНСТРАКШН ХХК, Герман Стандарт цонх хаалга ХХК, Тулгуур импекс ХХК, БМТБ ХХК, Жи Эс Катеринг ХХК, Эм Эйч Девелопмент ХХК, Голден бизнес девелопмент ХХК, Хеликс Монголиа ХХК, Юнайтед фүүдс корпораци ХХК, Хөх Тэнгэр Интернэшнл ХХК, Газар Ундарга ХХК, Радуга фейшн ХХК, Азийн Дата Сентр ХХК, Мэйн структур ХХК, Бест структур ХХК, ВЖВМ ХХК, Хархираан хөгжил инвест ХХК, Уран оньс ХХК, Бик инк ХХК, Герман Стандарт зэрэг 20 гаруй компанинатай. Гэхдээ мань эрийн жилийн орлого 26 сая. 2015 оны ХОМ-тээ 2 тэрбум 502 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан эрхэм шүү дээ. 2016, 2017, 2018 онуудад жилийн 23 төгрөгийн орлого олж байгаагаа мэдүүлжээ.

Нэг тэрбум төгрөгийн авлага, 1085 сая төгрөгийн хадгаламж, тэрбумын үнэт эдлэл, бараг тэрбумын үнэлгээтэй 3 орон сууц гээд хөрөнгөлөг байдлыг илтгэх ХОМ-д жилийн орлого анхаарал татаж байгааг албаныхан анхааралдаа авах биз ээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus