Конор Макгрегор зодог тайлж байгаагаа зарлалаа
''UFC''-н хоёр жингийн үнэмлэхүй аварга Ирландын тамирчин 31 настай Конор Макгрегор сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа тэтгэвэрт гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр өмнө нь 2016,2019 онд ийнхүү мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн ням гаригт тэрээр твиттертээ "Сайн уу  залуусаа, би тулааны спортоос тэтгэвэрт гарахаар шийдлээ. Гайхамшигтай дурсамж бүхэнд баярлалаа. Сайхн аялал байлаа" хэмээн жиргэсэн юм.

Түүний дараагаар "ESPN"-д  "Энэ тоглоом сэтгэлийг хөдөлгөхөө больсон, тэгээд л гүйцээ. Надад олон өрсөлдөгчийн сонголт байгаа ч яг үнэндээ хэн нь ч миний сэтгэлийг хөдөлгөхгүй байна" хэмээн ярьсан байна. Түүний сүүлийн тулаан өнгөрсөн нэгдүгээр сард Даниел Корренийг 40 секундэд унагаснаар дууссан билээ. Макгрегорийг ийн мэдэгдсэний дараа "UFC" холбооны ерөнхийлөгч Дана Вайт "Нэг ажилтан маань түүний мэдэгдлийг сошиалаас надад үзүүлсэн. Энэ чинь Конор шүү дээ. Тэр ингэж л ажилладаг. Түүнд хэсэгтээ л мөнгө хэрэг болохгүй байх. Конор бол үнэхээр энэ спортод хайртай, авъяастай тамирчин. Түүний шалтгаан юу ч байсан зодог тайлна гэж хэлсэн бол санаа зовох хэрэггүй. Хийх ёстой зүйлээ хий залуу минь. Дэлхий өнөөдөр цар тахалтай нүүр тулж байна. Хэрэв энэ залуус хойшоо суугаад тэтгэвэртээ гарвал эсвэл хэн нэгэн одоо байгаа байдалтай эвлэрч чадахгүй бол заавал тулалдах хэрг байхгүй. Хэрэв Макгрегор ингэж мэдэрч байвал би ойлгож байна, бүх зүйл зүгээр ээ" гэжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
П.Мөнгөнсор
Бусдад түгээх
  • gplus