Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлье
Хөрөнгө оруулагчид Мон­голоос нүүр бу­руулж, зах зээлд бэлэн мөн­гө, валютын хомсдол үүсээд бай­гаа энэ үед банк санхүүгийн салбарт татварын таатай орчныг бүр­дүүлэх замаар гадаадын ир­гэдээс валютын хадгаламж та­тах нь байдлыг зөөлрүүлэх нэг ар­га байж болох юм. Хурааж ху­римтлуулсан мөнгөө банкинд хадгалуулж өсгөх сонирхолтой баячууд их бий. Тэдгээр хүмүүс хадгаламжийн хүү өндөр гадны банкуудад хөрөнгөө байршуулах сонирхолтой байдаг. Энэ мөнгө нь хадгаламж татсан улсад ч үр өгөөжөө өгөн харилцан ашиг­тай хамтран ажилладаг байна. Ийм харилцан ашигтай хамтын ажил­лагааны нэг жишээ нь Кип­рийн банкууд болон ОХУ-ын “шинэ орос”-уудын түншлэл байсан.

Өнгөрсөн оны гуравдугаар сар хүртэл Киприйн парламент хад­галамжийн хүүнд татвар тооцдоггүй байсан. Үүнийхээ ачаар тэд зөвхөн ОХУ-ын ир­гэдээс 20 гаруй тэрбум орчим ев­рогийн хадгаламж татсан юм. Мөн Их Британийн 62.5 мянган иргэн, түүний дотор цэргийн 3.5 мянган албан хаагч тус улсын банкинд мөнгөө даатгасан байжээ. Харин Киприйн эрх баригчид банкны хадгаламжаас татвар авах шийдвэр гаргасны дараа гадны иргэд тус улсаас хадгаламжаа татаж эхэлсэн юм. Кипрүүд эхлээд 100 мянга хүр­тэлх еврогийн хадгаламжаас 6.7, 100 мянгаас дээш еврогийн хадгаламжаас 9.9 хувийн татвар авахаар болсон ч оросууд хад­галамжаа татаж эхэлсэн учир да­раа нь хувь хэмжээг нь буу­руулсан байдаг. Энэ нь юуг өгүүлж байна вэ гэхээр, гадны ир­гэдийн хадгаламжаас олдог ашиг нь тэрхүү хадгаламжаас тат­вар авсантай тэнцэхүйц, за­рим талаараа илүү ашигтай бай­сан гэдгийг харуулж байгаа юм. Киприйн хувьд тийм байна. Ха­рин Монголын хувьд байдал ямар байна вэ.   

100 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1 хүр­тэл хүүгийн татвараас чөлөөлөгд­сөн бол 100 сая төгрөгөөс дээш хад­галамжтай иргэн, эсвэл ямар ч хадгаламжтай гадаадын ир­гэн татвар төлж байгаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, га­даадын иргэд Монгол Улсад валютын хадгаламж нээх хүсэл төрөхөөргүй байдалтай байна гэсэн үг юм. Өнөөдөр төгрөгийн хадгаламжийн жилийн хүү 12.2, валютын хадгаламжийн жи­лийн хүү 5.6 хувь байгаа. Хэрвээ гадаадын нэг иргэн нэг сая ам.доллар Монголын аль нэг банкинд нэг жилийн хугацаатай байршуулж хүүгийн орлого авах сонирхолтой гэе. Тэгвэл уг иргэн 56 мянган ам.долларын хүүгийн орлого авах байсан ч 5.600 ам.долларыг татварт төл­сөнөөр 50.400 ам.долларыг авч байна. Өөрөөр хэлбэл валютын хад­галамжийн хүү 5.6 хувь биш бо­ди­тоор таван ху­вийн өгөөж­тэй бай­гаа юм. Тэгэ­хээр гад­наас хө­­рөн­гөө Мон­го­лын бан­куудад байр­шуулах сонир­холтой ир­гэдийн ашиг сонирхол 10 ху­виар буурч байгаа юм. Энэ тат­варын орчин гадаадын хөрөнгө оруу­лагч нарт сөргөөр нөлөөлж байна.

Нийт дотоод, гадаадын ир­гэдийн мөнгөн хадгаламжаас 5 хувь нь гадны иргэдийн хад­галамж гэж үзвэл 500 ор­чим тэрбум төгрөг болж бай­на. Үүнээс 40 орчим тэрбум төг­рө­гийг татварт төлөх тооцоо гарч бай­гаа юм. Хэрвээ гадаадын ир­гэдийн мөнгөн хадгаламжийг хүү­гийн татвараас чөлөөл­чих­вөл гаднаас валютын хадгаламж орж ирэх магадлал өсөх юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол татвараас орох орлого бага /2.5 тэрбум/ боловч гадаадын иргэдийн мөнгөн хадгаламж нэмэгдэх боломжийг хааж байгаа үр ашиггүй байдал үүсээд байгаа юм.

Банкууд дахь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж өнгөрсөн гуравдугаар сарын эцэст 7.2 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 47 хувиар өссөн. Нийт  хадгаламжийн 72.2 хувь нь төгрөг, 27.8 хувь нь гадаад валютаар байршиж бай­гаа гэсэн мэдээлэл бий. Төг­рөгийн нийт хадгаламжид эз­лэх хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан,  ва­лютын хадгаламж жилийн өм­нөхөөс 68.3 хувиар нэмэгдсэн бай­гаагаас харвал иргэд үндэсний мөн­гөн тэмдэгтдээ итгэх итгэл нь буурсныг илэрхийлнэ. Иргэд ийн­хүү валютыг шүтэх болсон нь зах зээлд гагаад валютын хомсдол үүссэн гэд­гийг ба­талж байгаа юм. Тий­мээс гадны иргэдийн ва­лютын хадгаламжийг хүү­гийн татвараас чөлөөлөх ар­гыг хэрэглэснээр валютын хад­галам­жаа нэмэгдүүлэх бо­лом­жийг банкуудад олгох юм.

Банкуудын гаднаас татах хө­рөнгийг хүүгийн татвараас чө­лөөлсөнөөр гадаадын ир­гэ­дийн хадгаламж хоёр дахин нэ­мэгдсэн гэж үзье. Тэгвэл төсөвт төвлөрөх байсан таван тэрбум төгрөг үгүй болно. Харин тэдгээр иргэдийн эх үүсвэр нэг их наяд орчим төгрөг болох юм. Энэ эх үүсвэрээр нэг их наяд төгрөгийн зээл дотоодын эдийн засагт гарч, банкууд шууд 10 тэрбум төгрөгийн татвар төлөх боломж гарна. Үүнээс гадна зээл авсан компаниудаас 20 тэрбум төгрөгийн нийт 30 тэрбум төгрөгийн татвар авах боломж нээгдэж байна. Тиймээс гадаадын иргэдийн манай ул­сад мөнгөө хадгалуулахыг урам­шуулах, татварын таатай орч­ныг бүрдүүлснээр валютын хомсд­лоос гарах нэгэн боломж бүр­дэх юм.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.