МАХН-ын ''тогооны хүн'' Б.Тулга сард сая төгрөгийн орлого олдог

Н.Энхбаярын туслахаар олон жил ажилласан Б.Тулга хоёр жилийн өмнө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хүлээж авсан. 2002 оноос Н.Энхбаярын өмнө хойно орж гүйсэн түүнд намын дарга нь харамгүй хайр хишгээ хүртээсэн нь. 

Дэд сайд, намын нарийн бичиг гээд сиймхий л гарвал Н.Энхбаяр дарга Б.Тулгыгаа “түлхчихдэг”. Энэ удаад ч мөн бөөн хэл ам болж гүйсээр Б.Тулгадаа нэр дэвшигчийн үнэмлэхийг нь “олж өгсөн”. Ер нь Б.Тулгын хувьд бусдын ивээлд багтах хувьтай нэгэн бололтой. 

Тодруулбал, МАХН-ын “тогооны хүн” Б.Тулга жилийн 12 сая төгрөг буюу сарын нэг сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн  хүн нь жилийн 72 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Мөн Б.Тулгынх 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай хэмээн мэдүүлжээ. Машингүй, үнэт эдлэлгүй, малгүй. Товчхондоо Н.Энхбаяр дарга эхнэр хоёрын нөмөр нөөлөггүйгээр Б.Тулгыг тодорхойлж хэлэх төвөгтэй юм. 

Мөн Б.Тулга 140 сая төгрөгийн зээлтэй, дансандаа 900 мянган төгрөгтэй гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ.


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus