ЦЕГ, ТЕГ-аас нам, эвсэл, нэр дэвшигчдэд хамтарсан шаардлага хүргүүллээ
Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага  мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирсэн байна. 
 
Мөн цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд сонгогчийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйл тараасан гэх 18 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн ихэнхи нь худал, үндэслэлгүй болох нь тогтоогджээ. Харин Тагнуулын байгууллагад сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан иргэний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 80.1 хувийг гэмт хэргийн шинжтэй гомдол, 13.9 хувийг зөрчлийн шинжтэй гомдол эзэлж байна. Нэг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас хамтарсан шаардлага

Бусдад түгээх
  • gplus