''Цэвэр Агаартай Хот'' эрдэм шинжилгээний цахим хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран “Цэвэр Агаартай Хот” сэвэвт олон улсын эрдэм шижилгээний цахим хурлыг зохион байгууллаа.

Тус хурлаар дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалсан нь” “Нүүрсний үнсийг ашиглах технологийн шийдэл, боломжит хэрэглээ” зэрэг 30 гаруй судалгааны сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Эхний хэлэлцүүлэгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Д.Мөнхжаргал “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр мөн  АНУ, Сент Лиус дахь Вашингтоны Их Сургууль, Маккелви инженерийн сургуулийн дэд захирал , профессор Жей Турнер “Улаанбаатар Хотын Агаарын Чанарыг Сайжруулах, Бэрхшээл Ба Боломж” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн дараагийн хоёр үеийн турш үлдсэн эрдэмтэд Агаарын бохирдлын талаар илтгэлээ хэлэлцүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Нийслэлийн удирдлага 2018 оноос эхлээд энэ урт хугацааны бодлогын бичиг баримтыг боловсруулах асуудал дээр нилээдгүй анхаарч ажиллаа. 2000-2020 он хүртэл одоо хөгжүүлэх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань хугацаа дуусч байгаа. Тийм учраас 2018 оноос эхлээд бид нар Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал 2040-ыг боловсруулах энэ ажил эхэлсэн байгаа. Энэ ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж саяхан МУ-ын Засгийн газрын хуралдаанаар дэмжүүллээ. Цаашлаад гэх юм бол алсын хараа 2050-д бид Нийслэл хотыг олон төвтэй хот болон төрөлжсөн олон тээврийн хэрэгсэлтэй хот болгох ийм чиглэлээр урт хугацааны бодлогоо боловсруулж ажилласан байгаа. Мөн орон сууцны бодлого болон автомашины бодлогыг ч гэсэн тусгасан.

Энэ ажлынхаа хүрээнд бид ирэх 2025 он хүртэл цаашлаад 2050 он хүртэл цэвэр агаартай хот болгохын төлөө ойрын хугацаанд үе шаттайгаар ямар ажил хийж хэргжүүлэх юм бэ тэр дундаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаан дээр суурилсан, богино хугацаанд үр дүнгээ өгч чадах ямар ажлууд хийж хэрэгжүүлэх юм бэ гэдэг тал дээр эрдэмтдийнхаа үгийг сонсохоор өнөөдрийн хулаа зохион байгуулж байна” гэв.

Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus