Нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд, Бямбасайхан нарыг цагдан хорилоо
Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон.
 
Шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нарын зарим нь ирээгүй тул тэдгээрийг албадан ирүүлэхээр гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт товлолоо.
 
Өмнөх шүүх хуралдаанаар авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй үндэслэлээр шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525.000.000 /таван зуун хорин таван сая төгрөг/-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus