С.Баяр барьцаагаа байршуулжээ

Ерөнхий сайд асан С.Баяр Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Долоо хоногийн даваа гарагт тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал болж, тэднийг их хэмжээний мөнгийг шүүхийн дансанд барьцаа болгон байршуулах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярцогт,  Д.Ганболд, Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан. Харин С.Баярт шүүхийн дансанд тодорхой хэмжээний байршуулсан учир цагдан хоригдоогүй байна.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus