Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав. Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна.

С.Тайшир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол улсын иргэн 2020-06-24 01:59:14
    улсын төсвөөр ч юмуу орос, хятад 2 улсын зардлаар хийж байгаа шүү дээ. МАН хийгээүй. Битгий сонгуулийн шоу хийж ард иргэдийн дургүйг хүргээд бай л даа. Энэ УИХ ...
  • ARD 2020-06-23 08:27:54
    Би аль ч намыг, ямар ч олигархийг дэмждэггүй. Энэ сонгуулиар удам угсаа сайтай, өндөр боловсролтой, маш сайн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй, нэр цэвэр, гэр бү...
  • Irgen 2020-06-20 11:13:50
    Avligagui niigem bii bolgotsgooyo. Бүх яамдын tender- n komissid oroltsogchdiin dansnii huulgiig uzne uu. Hirees heterlee. Arai denduu.heleh ug alga.
  • МОНГОЛ 2020-06-19 16:26:29
    ХИЙН ХООЛОЙ МОНГОЛД ХАМГИЙН ЧУХАЛ
  • Бат 2020-06-19 07:24:42
    Шинээр баригдах орон сууцанд шатдаг хийн шугам баас шээсээ зайлуулах саарал ус ашигладаг систем нэвтэрүүлмээрээ