Google компани африк гаралтай бизнес эрхлэгчдийг дэмжинэ
"Google" компанийн ерөнхий захирал Сундар Пичай "Компани нь африк гаралтай америк иргэдийг компанийнхаа эзэн байх, шинэ бизнес үүсгэн байгуулагч болон ажил хайж байгаа хүмүүсийг дэмжихийн тулд эдийн засгийн боломж олгож 175 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Коронавирусийн улмаас их хохирсон африк гаралтай америк бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор 100 мянган ам.доллар хүртэлх бэлэн мөнгөн шагналыг олгох, таван тэрбум ам.долларын сан байгуулна" гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus