Мексикт хар тамхины бүлгийн толгойлогчийг баривчилжээ
Мексикийн Дотоод явдлын яамны Reuters агентлагт мэдээлснаар тус улсад одоогийн байдлаар хар тамхины худалдаа наймаа эрхэлдэг хамгийн том гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Эктор Бельтран Лейв гэгчийн баривчилсан байна. Тэрээр Мексикийн хар тамхины мафийн толгойлогч байсан Хоакин Гусмантай дайн зарлаж өөрийн нэр нөлөөг олж авсан ба 2014 оны 2-р сард Гусманыг баричлагдсаны дараа гэмт хэргийн ертөнцөд ихээхэн нэр хүнд бүхий  толгойлогч болоод байсан.  Түүний ах Альфредо Белтран Лейвыг 2008 онд тусгайгийнхан баривчилсан бөгөөд Гусманыг эрх баригчдад мэдээлэл өгсөн гэж Лейвийн гэр бүлийнхэн үзэж тэдэнтэй дайн зарлаж байжээ.  
2009 онд Мексикийн цагдаагийн газар тэнгисийн цэргийн хүчнийхэнтэй хамтран тусгай ажиллагаа явуулах үеэр  Эктор Бельтран Лейвийн өөр нэгэн ах болох  Артуро Бельтран Лейв алагдсан бөгөөд түүнийг буудсан цэрэг мөн амь насаа алдсан юм. Тэнгисийн цэргийг оршуулах ажиллагааг Мексик даяар шууд дамжуулсны дараагийн өдөр Лейвийн бүлгийнхэн нас барсан цэргийн гэрт дайран орж түүний эх,эгч, ах болон тэнд байсан бүх хүнийг буудан хороож өшөө авсан хэрэг явдал гарсны дараа хамгийн харгис хэрцгийгээр өшөө авдаг бүлэг болон тодроод байжээ.
Цагдаа хүчний байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн хүч нөлөө улам буурсаар байгаа боловч сүүлийн хэдэн жилүүдэд хар тамхины бүлэглэлүүд хоорондын дайн болон тэдний хүчирхийлэлд өртөж амиа алдагсадын тоо хэдийнээ 90000 давсан байна.
Uno
Olloo.mn      
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.