Жон Болтон: Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэрэггүй байсан гэв

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын  үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон, “The Room Where It Happened: A White House Memoir” шуугиан дэгдээсэн дурсамжийн номыг зохиогч “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа өнөөдрөөс худалдаанд гарах ёстой номоо  бичих ёстойгоо мэдэрсэн гэж ярьжээ. Тэрээр  “Доналд Трампыг эх орноо хэрхэн удирдаж байгааг иргэддээ мэдүүлэхийн тулд бичсэн” гэв. 

Мөн чи өндөр албан тушаал хашиж байгаа бол үнэнийг хэлэх  ёстой.  АНУ-ын ерөнхийлөгчийн захиргаанд 17 сар ажилласныхаа дараа Доналд Трампыг ерөнхийлөгч болохын тулд өрсөлдөх шаардлагагүй байсан гэж бодсон.  Үүнийг манай иргэд мэдэх хэрэгтэй хэмээн ярьжээ. Жон Болтон “Доналд Трамп хувь хүний хувьд  Засгийн газар хэрхэн ажилладаг талаар их бага мэдлэгтэйгээр ажилдаа орсон.  Түүнээс гадна сурах сонирхолгүй байсан” гэв. Мөн 2016 оны сонгуульд түүнд саналаа өгсөн  бол арванэгдүгээр сард болох  ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампын төлөө саналаа өгөхөөр төлөвлөөгүй гэж мэдэгджээ. Одоо ерөнхийлөгчийг ойроос харсан  учраас үүнийг дахин хийж чадахгүй. Би эх орондоо санаа зовж байна. Доналд Трампыг  би дэмжихийг хүсч байна. Гэвч тэр Бүгд найрамдах намын гишүүний үүргийг гүйцэтгэхгүй байна.  Тиймээс ардчилсан хүчнээс нэрээ дэвшүүлсэн Жой Байденыг дэмжинэ гэв.  Түүнээс гадна Жон Болтон ерөнхийлөгч Доналд Трампыг  философи, стратегийн суурь мэдлэггүй гэж шүүмжилжээ. Мөн АНУ-ын үндэсний сонирхол хоорондын ялгааг болон өөрийнхөө сонирхлыг таньж мэддэггүй. Үндэсний сонирхлоо өөрийн хувийн ашиг сонирхолтой андуурдаг. Энэ нь манай эх оронд их аюултай гэж нэмж мэдэгджээ.

Тэрээр “Доналд Трамп БНХАУ, ОХУ-ын хувьд удаан хугацаагаар баримтлах стратегийн бодлогогүй болохыг онцолсон байна. Мөн Пхеньянын устгасан  хоёр Солонгосын холбооны байр болон Солонгосын аралд өрнөсөн  шинэ мөргөлдөөний талаар дурджээ. Жон Болтон энэ асуудалд Доналд Трамп  өрсөлдөх чадваргүй нь илүү тодорхой болно” гэв. Тэрээр “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуралд Доналд Трампаас илүү бэлдэж ирдэг” хэмээн өөрийнхөө бодлыг  ярьжээ.Тэр ярилцаж байгаа хүмүүсээ мэддэг. Юу хэлэх, хэрэгжүүлж биелүүлэхийг хүсч байгаа зорилгынхоо талаар боддог” гэж “ABC NEWS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus