УИХ-ын сонгуульд санал өгөх 2.000.624 сонгогчийн нэр бүртгэлтэй байна

Монгол Улсын сонгогчийн насанд хүрсэн иргэн бүр өнөөдөр /2020.06.24/ ирэх дөрвөн жилд төр түших түшээдээ сонгох хуулиар олгогдсон, хэн ч халдашгүй эрхээ эдэлнэ.

УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд орон даяар зохион байгуулагдана. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм.

Сонгогч та өөрийн харьяалах тойргийн санал авах байрандаа иргэний үнэмлэхээ авч очно. Ковид-19 цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журмын дагуу амны хаалт, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгсэлийг ашиглахаас гадна хүн хоорондын зайг ч мөн мөрдөх учиртай.

Саналын байранд хурууны хээгээ дарж, иргэний бүртгэлийн цахим сан дахь өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулсны дараа сонгуульд санал өгөх эрхээ эдлэх юм. 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2.000.624. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130.747 сонгогч бүртгэгдээд байгаа ажээ. 

www.olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus