Д.Нямхүү: Нэг хүнээс коровирус илэрч, нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж нийт 9 сая 510 мянган хүн өвчилж 470 гаруй мянган хүн амь насаа алдаад байна.

Харн манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 24-ны өдөр нийт 333 хүнд шинжилгээ хийхэд 332 хүнээс вирус илрээгүй. Нэг хүнээс халдвар илэрч нэг хүн эдгэрлээ. Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр ирсэн. Энэ онгоцоор ирсэн 255 зорчигч дундаас 64 настай нэг эмэгтэйгээс коронавируст халдвар илэрч ХӨСҮТ-д тусгаарласан.

 Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 216 болсон. Үүнээс 169 хүн эдгэрсэн бол 47 хүн эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлын тухайд 41 нь хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ХӨСҮТ-д 81 хүн эмчилгээ хяналт, тандалтад байна” гэлээ. 

О.ОНОН 
Бусдад түгээх
  • gplus