Ц.Туваан АН-ын даргын үүргийг гүйцэтгэнэ

АН энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээнд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс АН-ын даргын хувьд би хариуцлага, хүлээж, ажлаа өгч байна. Өргөдлөө өгсөн байгаа. 

УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн саналыг авсан. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж үзэж байгаа. АН 24,5 хувийн саналаар 11 суудал авсан байна. Сонгуулийн тогтолцооны төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллахгүй бол ийм үр дүн гардаг юм байна. Энэ сонгуульд АН-ыг удирдаж орсон хүний хувьд надад алдаа оноо байсан. Нөхөдтэйгээ зөвшилцсөн ч алдаа оноотой шийдвэр байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг баг болж нэгдэж ажиллаж чадаагүй нь алдаа болсон. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна.

Цаашдаа сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж төлөвшихийн төлөө ажиллана. Ардчилсан хүчний намууд нэгдээд энэ сонгуульд орсон бол 55 хувийн санал авах боломж байсан. АН цаашдаа сонгогчдын итгэлийг авч ажиллаж чадна гэж бодож  байна. Инээд Үндсэн дүрмийн хүрээнд АН-ын даргын түр эрхийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүллээ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huuheldei 2020-06-30 03:11:46
    Erdene bolon Battulga nariin utsan huuheldei.
  • Нэр нэхий хоч хоргол 2020-06-28 11:40:38
    Энэ хүн чинь С.Эрдэнэтэйгээ яасан адилхан юм вэ
  • зочин 2020-06-26 02:04:28
    Баабарын хэлснээр АН ёроолдоо хүртэл унаж байж сэхэж магдгүй уналт өшөө болоогүй
  • Байды 2020-06-26 01:39:23
    Буруу хүнээр гүйцэтгэгч тавьлаа одоо дахиад л хор явагдана ан одоо л шудрага сэтгэл эс гаргаваас эргэж сэхэх нь эргэлзээтэй болох байх шүү хайран ч нам
    • Санаа нь 2020-06-27 11:39:45
      ЗА БИ БУРУУ ЮМ ХИЙЭЭЭ, САХАЛЫН ҮГЭНД БИШ ТАНЫ ҮГЭНД ОРОХ БАЙЖЭЭ. ТАНД АРДЧИЛСАН НАМЫГ ӨГЛӨӨ ШҮҮ -С.ЭРДЭНЭ
  •  2020-06-26 00:57:31
    АН тар. ямарч хөгшин хонины насгүй болсон.