Ирэх даваа гарагт УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно
СЕХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.

Монгол УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-ний өдөр гардуулсны дараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг  Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ
ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС





О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-06-27 07:21:08
    Hogoo gar argaar tooloh chin yasan be yn geshuuni unemleh bolchowhoo
  • Tatah huuli 2020-06-26 10:47:57
    Oligtoi gishuuniig ih hurlaas TATDAG HUULI EHLEN BATLAH HEREGTEI
  •  2020-06-26 01:27:53
    заримд нь үнэмлэх өгмөөргүй шоронгийн эрээн хувцас өмсгөмөөр байгаа юмсан.