Суудлын автомашинд байсан газ дэлбэрч, хоёр хүн бэртжээ
 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ.

Энэ тухай мэдээллийг зургаадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, иргэн 18 настай, эрэгтэй М нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс ГССҮТ рүү авч явжээ.

Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-06-26 06:39:19
    анхаарал болгоомжтой байхгүй бол зөв хэрэглэх тээвэрлэх гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй шүү
  •  2020-06-26 01:30:18
    үнэрлэх гэж байсан биз. халуунд халаад дэлбэрдэг гэдгийг мэддэггүй буян юм даа.
  • Бат 2020-06-26 01:05:02
    Халуунд халаад дэлбэрнэ би асаагуур дэлбэрч хацараа шалбалж байсан нэгэн