СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дахин сонгууль 2020-06-28 06:54:21
    Тоолоод нэмэргүй. Солиод, хасч, нэмсэн байгаа. Дахин сонгуулийг бүх тойрогт хийж, газар дээр нь гараар тоолох хэрэгтэй.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ts 2020-06-27 07:58:22
    Yalagdalaa huleej sur
    162.158.7.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөх Монгол 2020-06-27 07:53:35
    Заавал ардчилсан намын хулгайчууд ялж Монгол орныг самарч байх ёстой юм уу?.Ардыннам улс орноо дампуурлаас гаргаж, эдийн засгаа өөд нь татаж байна.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-06-27 06:30:36
    Shorongoos songogdson J.Erdenebatiig daxin shalgax xeregtei !
    162.158.88.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2020-06-27 06:11:07
    :Дархан уул аймаг болон Улаанбаатарын 27 ,28 ,29-р тойргуудад дахин сонгууль явуулчих хэрэгтэй дээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Дахин санал хураа 2020-06-27 06:05:15
    Одоо гараар тоолоод юм гарах уу??? Бүхэл бүтэн 3 хоногт наадуул чинь бүх баасаа цэвэрлэчихсэн байж таараа ш дээ. Дахин санал хураалт хийчихэч ээ нэг тойрогт
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • СРЭНЖАВ,С 2020-06-27 05:43:52
    ЕРӨНХИЙЛӨГЧ АСУУДЛЫГ НЭГ ТАЛД НЬ ГАРГАСАНД ТАЛАХРАХ УЧИРТАЙ ,,,,, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭНЭ ҮЙЛДЭЛ ШУДАРГА ЁСЫГ ТОГООХ БАТАЛГАА МӨН ШҮҮ,,,,,,,
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-06-27 03:12:40
    Саналын хуудас энэ машин уншисан вилл түүнтэй л гараар тооллоод байх юм таарнаа хамгийн гол асуудал хэсгийн хорооноос орсон хүний тоо хуудасны тоотой таарах л ...
    162.158.6.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Хх 2020-06-27 02:57:48
    МАШ ЗӨВ.МАНАЙХАН Ч ИНЭЭЖ БАЙГААД Л ЛУЙВАР ХИЙНЭ ШҮҮ. ДАРААГИЙН СОНГУУЛУУДАД СУРГАМЖ АВАГ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах