Нийтийн албанд томилогдох 139 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 139 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 162 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 259 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 276 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 18, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-06-27 05:29:12
    АТГ энэ шинээр сонгогдож байгаа 76 гишүүнд хээл хахуулийн талаар хатуу санууллага өгч ямар нэг хэлбэрээр оролцсон тохиолдолд шудрагаар богино хугацаанд шийдэх
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах