Д.Нямхүү: 5 хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 9.896.000 хүн өвчилж, 4096 хүн нас барж,  5.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 182.000 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна. Бразилд 46 мянга, АНУ-д 40 мянгаар, Энэтхэгт 15 мянгаар тус тус өвчлөл нэмэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн сайхан мэдээ нь 5 хүн эдгэрч дараагийн шатлалд шилжсэн. Ингээд нийт батлагдсан тохиолдол 219 байгаа үүнээс 175 хүнийг эмчилж эдгэрүүлээд байна. Одоо ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг нь үнэлвэл 35 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна" гэв.

С.Тулга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэмт 2020-06-27 07:58:08
    Баяр хүргюе цагаан нөмрөгт баатрууддаа. Улам их амжилт хүсье!!!!!!!!!!!!!!.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах