Ч.Содномцэрэн:Хяналтын тооллогын дүн төхөөрөмжийн дүнтэй зөрөөгүй
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн гомдол болон Ерөнхийлөгчийн саналыг дагуу СЕХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналтын тооллого явууллаа.

Хяналтын тооллогын дүнгийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгогдсон УИХ-ын гишүүдэд үнэмлэх гардуулна. Үүнээс өмнө хяналтын тооллоготой холбоотой мэдээлэл хийе. Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага мөн Ерөнхийлөгчөөс СЕХ-д хандаж ирүүлсэн албан бичиг, Ерөнхийлөгчийн зүгээс СЕХ-ны гишүүдийн хүлээн авч албан даалгаврын биелэлтийг мэдээлье. Ерөнхийлөгчийн зүгээс хуульд заасан 50 хүртэлх хувийн хяналтын тооллого хийх боломж байна. Гомдол гаргасан тойрог хэсгүүдэд 27,28-ны өдрүүдэд гомдол гаргасан нэр дэвшигчдийг байлцуулж байгаад хяналтын тооллого хийх нь зүйтэй гэсэн үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу СЕХ энэ сарын 27-ны өдрийн 17.40 цагаас 28-ны 00.21 цаг хүртэл хяналтын тооллого хийж, мэдээгээ авлаа. Гомдол гаргасан нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхайн, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг мөн Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн таван тойрог 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ.

Хяналтын тооллого хийхэд төрийн албан хаагч, нам эсвэл бие даагчдын ажиглагч оролцлоо. Нийтдээ 71,3 сая төгрөгийн зарлага гарлаа. Хяналтын тооллогыг Цагдаа, Тагнуулын байгууллагын хяналтад хийсэн Хяналтын тооллого хийсэн 12 тойрог 164 хэсэгт санал авах тоолох машины дүн саналын хайрцагт байгаа хуудасны тэмдэглэгээтэй бүрэн тохирч, зөрчил гарсангүй гэсэн мэдээ тайлан ирлээ. СЕХ хуульд заасны дагуу гомдол гаргасан хэсгүүдийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогын дүнг нам эсвэл бие даагчдын төлөөлөл зөвшөөрч гарын үсэг зурсан” гэлээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zovhin  2020-06-30 15:50:10
    Ene songuul bolhoor boon hor hiij boon mongo awdag baihdaa hotin owgon hurdan zailuulah heregtei doloon uulin ard dald oroosoo
  • Zochin 2020-06-30 02:26:47
    Naad owgon chini hurdan zadahgui ym baihdaa boon hornuud
  • зочин 2020-06-29 08:49:54
    ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ ГЭГЧ Л БОЛЖ ДЭЭ. ХАЙРАН МӨНГӨ. АРД ТҮМЭН ЯДАРЧ, УЛС ОРОН ӨРӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙХАД. МАССЫН ИТГЭЛИЙГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ ЭХЛЭЭД...
  •  2020-06-29 02:11:01
    сонгуулийн сурталчилгаа хэлж байгаа зүйл чинь өмнөхөөсөө ямарч ялгаа дэвшил алга байсан. тэгээд хуучинаараа зүтгүүлэх хүсэгчид сонголтоо хийсэн нь энэ.
  • монгол 2020-06-29 01:36:26
    ялагдаж сурах хэрэгтэй одоо боль АН, МАХН, бие даагч нар