Хакерууд санал хураалтын системд нэвтрэхийг оролджээ
Хакерууд ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал хураалт явуулж байгаа электрон системд ашиглаж байгаа блокчайн сүлжээ рүү нэвтрэхийг оролдсон гэж Москвагийн Засгийн газрын ухаалаг төслийн хөгжил, газар нутгийн шинэчлэлтийг хариуцдаг албаны дарга Артём Костирко "Спутник" агентлагт мэдээлжээ.

 Тэрээр "Тэд ажиглагчийн компьютерийн сүлжээгээр дамжуулан санал хураалтын хуудас руу нэвтрэхийг оролдсон. Гэхдээ энэ халдлагыг амжилттай зогсоосон. Одоо бүгд хэвийн байдалдаа орсноос гадна ажиллаж байна" гэв. Түүний хэлснээр цаашид мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг явуулах аж. ОХУ-д энэ сарын 25-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар урьдчилсан санал хураалт эхэлсэн байна. Санал хураалтын байранд урьдчилан саналаа өгөхөөс гадна Москва, Доод Новгород хотод санал хураалтын гол өдөр ирэх сарын 1 хүртэл зургаан өдөр электрон хэлбэрээр санал хураалтад оролцож болох гэнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.