Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-07-04 15:04:59
    Ан -ын гишүүд тэр дундаа Ж.Батсуурь С.Одонтуяа Ц.Туваан Ховдын хоёрт баяр хргэе харамсалтай сүүлийн 2 сонгууль цэвэр луйвар болсон энгийн ард мэдээд байхад та...
  • zochin 2020-06-30 01:42:06
    Бусад намын төлөөллийг ч гэсэн хүлээн авч уулзсан шүү.
  • Baaass 2020-06-30 00:21:35
    Eruugiihen tsuglarsan baina zys tsarai yorgui zevuun bauna lalruud
  • Ёстой пэздиц 2020-06-29 10:31:13
    Жэнкод ийм тэнэг пэздиц
    • ккк 2020-06-30 04:42:44
      ПИЗДЕЦ гээд ядаж зөв бич л дээ. Эсвэл ASSHOLE гээл хаха
  • зочин 2020-06-29 09:27:30
    Тэгэхээр МУ-н биш АН-н ерөнхийлөгч гээд нэрэлчих. МУ-н ерөнхийлөгч улс төрийг алж болж байхад хэн нэгэн хүн алж ялгүй байж болох юмуу. ерөнхийлөгчөө.......
  • и 2020-06-29 08:54:47
    Монгол улсын ерөнхийлөгч аль нэг намыг онцгойлон үзэж байгаа нь үндсэн хууль зөрчиж байна. Ерөнхийлөгчөө хууль зөрчилгүй хийж чадахгүй бол чаддагт нь суудлаа өг...
  • kkk 2020-06-29 08:41:42
    Erunhiilugch ingeed gishuudee ylgavarlan angilaad ehelvee. Iim l sonin hun ymdaa