Аймгийн засаг дарга нарыг чөлөөлнө
УИХ-ын 2020 оны сонгуульд хэд хэдэн аймгийн Засаг дарга нар дэвшсэн. Монгол Улсын Их хурлын тухай хуулиар Засаг дарга парламентын гишүүнээр сонгогдсон тохиолдолд  төрийн албыг хавсран гүйцэтгэх боломжгүй.

Иймээс Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж. Батжаргал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарыг Ерөнхий сайд аймгийн Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлнө.

Мөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ч мөн Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлөгдөж буй.

Харин нийслэлийн Засаг даргын тушаалаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир чөлөөлөх юм.
 
Иймээс ирэх өдрүүдэд дээрх аймгуудад дараагийн аймаг дүүргийн Засаг дарга хэн байх вэ? гэх таамаг өрнөх нь ээ. Хуулийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга нарыг санал болгож, Ерөнхий сайд болон хотын Засаг дарга батламжлах юм.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.