Гишүүд тангаргаа өргөж байна

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа эхлүүллээ. Энэ удаагийн парламент МАН 62, АН 11, "Та бидний эвсэл", "Зөв элекорат эвсэл", бие даагч тус бүр нэг суудалтай, бүрэлдэхүүнтэй юм.  

Анхдугаар чуулганы эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Үүний дараа Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуульд ялалт байгуулсан 76 хүний нэрсийг уншиж танилцууллаа.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу хамгийн ахмад гишүүн болох УИХ-ын гишүүн Х.Баделхан анхдугаар чуулганы хуралдааныг даргалан явуулж байна. 

СЕХ-ны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сонгуулийн будлианы асуудлаар санал гараад яваад байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ? 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр СЕХ-нд 1150 гомдол өргөдөл ирсэн.  Сонгууль зохион байгуулахтай холбоотой гомдол ирж байсан. Хяналтын тооллого хийхэд зөрүү гараагүй, гарын үсэг зурсан. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Дэндүү шударга бус сонгууль боллоо. Төрийн машин тэр чигтээ ажилласан. Миний хэдэн туслахууд тагнуултай кино үзэж  байсан тулдаа л би амь гарлаа. Ямар аймшигтай сонгууль болов оо. СЕХ-ны хариуцлагын тухай Ерөнхийлөгч хэлсэн. Хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол энэ зааланд шинэ хүн орж ирэх боломжгүй байна. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байна. 

Тангарагт “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын үндсэн хуулийг  дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэжээ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-07-01 01:14:03
    toriin duulalyn ued mongolyn tuluu gesen chin setgeltei gedeg ni unekheer kharagdaj bnadaa
  • Zochin 2020-06-30 19:33:53
    Mongoliin toloo chin setgeltei ni torin duulaliin ved jag xaraddag.
  • Бат 2020-06-30 07:40:52
    Ард түмний сонголт одоо үүнийг тойрч хуцхаа боль
  •  2020-06-30 07:33:50
    хулхи аргаар гарсан нөхдүүд сүргүй л харагдаж байна лээ. төрийн эргэлт болох ч боломжтой ажилаа амаа мэдэж байгаараа