Эбола вирусын дараагийн тохиолдлууд АНУ-д гарч болзошгүй байна
Эбола вирусын халдварын анхны тохиолдол АНУ-д гарсан тухай өчигдөр мэдээлсэн. Тэгвэл дараагийн тохиолдлууд бүртгэгдэж магадгүй болоод байна. Халдварын анхны тохиолдол Либери улсад ажиллаж байгаад илэрсэн хүнд бөгөөд тэрээр гэртээ ирээд хүүхдүүддээ халдвар дамжуулсан байх өндөр магадлалтай байгаа тул тусгаалан ажиглаж байгаа ажээ.
Уг өвчтөн анх 9-р сарын 20-нд эмнэлэгт хандсан бөгөөд тухайн үед халдвар илрээгүй байсан учир 2 хоногийн дараа эмнэлэгээс гаргасан байжээ. Тухайн үед түүнийг үзэж байсан эмч нарыг мөн тусгаарлан ажиглаж байгаа юм. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хүнд байгаа хэмээн түүний хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгийн хэвлэлийн төлөөлөгч  мэдэгдсэн байна.   
Үүнээс гадна санаа зовоож байгаа нэг асуудал бол уг өвчтөн Техас гэртээ ирэхдээ Брусселийн олон улсын онгоцны буудлаар дамжин ниссэн байсан тул Бруссельд тандалт судалгааны баг ажиллаж эхлээд байгаа ажээ.
Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.