Л.Дашмягмаржав: Далайн гаралтай бүтээгдэхүүнийг 14 хоногийн хугацаатай түр хязгаарласан
МХЕГ-аас хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар болон зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга  Л.Дашмягмаржав: МХЕГ-ын даргын  А164 гэсэн тушаал  2019 оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр гарсан. Энэ хүрээнд  ЗГ-ын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд МХЕГ-аас олгогддог экспорт, импортын гэрчилгээ мэдэгдлийг аймаг орон нутаг, хилийн МХ-ын  албуудад шилжүүлж байгаа. Энэ ажил үндсэндээ оны эхэнд гуравдугаар сард шилжих ёстой байсан ч коронавируст халдварын улмаас хойшлогдоод өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдрөөс шилжиж байна. Тэгэхээр ААН-үүд аймаг, орон нутгаасаа гэрчилгээ мэдэгдлээ авна гэсэн үг. Энэхүү ажил нь үндсэндээ ААН-үүдийн цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн ажил болж байна. Өнөөдрөөс эхлээд 16 боомт дээр тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ. Мөн Монгол улсын хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр МХБ болон холбогдох байгууллагуудаас ямарваа нэгэн хязгаар тавиагүй байгаа. Зөвхөн УОК-ын өнгөрсөн долоо хоногийн хурлаас далайн гаралтай бүтээгдэхүүнийг долдугаар сарын 7-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай хязгаарласан.

Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Монгол улсын хил дээрх нийт 26 боомтоос 15 боомт хөдөлгөөнтэй байгаа. Бусад боомт нь түр хязгаарлагдсан байгаа. Импортын бараа бүтээгдэхүүний хагас жилийн мэдээнээс авч үзэхэд нийтдээ 8126 ААН, 8187 нэр төрлийн 323 мянган тонн орчим хүнсний бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс загас, далайн гаралтай бүтээгдэхүүн 350 тонн орж ирсэн. Энэ нь БНСУ, Норвеги зэрэг бусад улсуудаас орж ирсэн. БНХАУ-аас хагас жилийн байдлаар импорт хийгдээгүй байна. Жимс жимсгэн 41 мянган тонн хүнсний ногоо 62 мянган тонн импортлогдсон. Хүнсний ногоо хятад улсаас орж ирж байгаа. Бид үүнд чанар авулгүй байдлын хяналт тавьж ажилж байна. Мөн Бид нийтдээ 292 мянган чингэлэг, 3356 вагонд халдваргүйжүүлэлт хийсэн.


Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.