Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд энэ сарын 02-ны Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх талаар “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэллээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochon 2020-07-04 07:45:32
    Naadam hiih hiihgui gedgeer ard tumnii sanaliig sotsialaar avaach.
  • Zochin 2020-07-03 14:44:16
    Boxchyyd gantsxan covid oos bolj xyamrald oroogyi niit ard tymneeree xetsyy baigaag oilgoj busdad xyrteemjtei bayar shig bayar xiij chadaxgyi bol bolimoor yum!!...
  • Бат 2020-07-03 11:11:25
    ОУВ сангаас зээл аваад л наадам энэ хулгайчуудын идэж уух дуусахгүй юм аа
  • Zochin 2020-07-03 06:13:42
    Ymr xrgte gej xiij bgnbe zvger onjij boldggvmu ter ix mongiig ard irgdiinxe amidrld zoriulaach nowshnuudaa
  • Зочин 2020-07-03 02:14:40
    Энэ балайнууд ямар завтай юм цааначинь хийх ажил маш их, Юу н наадам өөрсдөө зориулсан наадам хийхээ болиочээ.Та нарыг хэн хий гэсэн юм