Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр  иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй.

Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах “түр журам”-ыг баталсан юм. Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар болон наадмын талбай руу нэвтрэхэд олгодог автомашины зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй юм. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-07-03 08:45:16
    Bichsen setgegdel ustgaxaa bolix yum bish yy !!Devshilttei zov yum yarixaar yagaad ustgaad baidag yum be ?
    • Вандан  2020-07-03 08:55:17
      Оллоогийхон новш оргино шуу дандаа. Яагаад бусдын сэтгэгдлийг устгаад байдаг юм. Хумуус санаа бодлоо бичиж байг л дээ.
  • Zochin 2020-07-03 07:30:05
    Ingeed l alivaa zyiliig covid iin yed zov zoxion baiguulax chadvargyi gedgee xaruulax yum daa ingex baisan bol naadam xiix xereg baisan uu ?
  • Гомдсон иргэн 2020-07-03 06:57:20
    зооз ёсыг бодож стадионоо эсвэл хүй мандалаа тойрч олны хөлийн тоосонд даруулж хуушуур авч иддэгсэн энэ жил өнгөрлөө л дөө ойрхон сумын наадам явахаас
  • ЗОЧИН 2020-07-03 02:28:58
    НААДАМЫН БЭЛЭГ ТЭМДЭГ ХУУШУУРАА ИДЭХГҮЙ БОЛ НААДАМ ХИЙЖ ЯАДАГ ЮМ??? ДЭЭДСҮҮД ӨӨРСДӨӨ ЗОРИУЛЖ НААДАМ ХИЙГЭЭД, АРДУУДАД ХУУШУУР Ч ОНОГДОХГҮЙ БОЛ НААДАМ ХИЙХЭЭ БОЛ...