Мүн Жэ Ин хоёр орны төрийн тэргүүнүүдийг уулзахыг хүслээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин арваннэгдүгээр сарын 3-нд хийхээр төлөвлөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Доналд Трампыг Хойд Солонгосын удирдагч Ким  Жон Унтай уулзахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тус улсын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Мүн Жэ Инийг  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энхтайвны үйл ажиллагааны талаар хийх хэлэлцээрийг дахин эхлүүлнэ гэж найдаж байна гэж мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжилсан байна.

Түүнээс гадна “АНУ, ерөнхийлөгч Мүн Жэ Инийн баримталж байгаа байр суурийг ойлгож байгаа. Мөн  одоо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах зорилгоо биелүүлэхийг хичээж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэж Өмнөд Солонгосын нэг өндөр албан тушаалтан мэдэгджээ. Харин Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй хийсэн цахим уулзалтын үеэр ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ мягмар гаригт АНУ болон хоёр Солонгосын хооронд хийх хэлэлцээрийг  хурдасгах талаар гаргасан шийдвэрээ бататгасан байна. Мөн тэрээр хоёр орон цаашаа ахих ёстой. Түүнээс биш талуудын харилцааны хүрээнд олж авсан үйл явцыг ухрааж болохгүй гэв. Гэхдээ Доналд Трамп, Ким Жон Ун нар ирээдүйд өөр уулзалт хийж чадах эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгджээ. АНУ-ын орлогч сайд Стивен Бигун энэ долоо хоногийн эхээр энэ талаар эргэлзэж байгаагаа онцоллоо.

Тэрээр “Одооноос эхлээд ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл энэ уулзалтыг хийх боломж бараг байхгүй гэж бодож байна” гэв. Түүний хэлсэн энэ мэдэгдлийн талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос Стивен Бигуныг нөхцөл байдал ямар байгаа талаар мэдэж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-03 09:55:02
    2 Солонгос нэг үндэстэн. Тэр дунд USA үнэхээр илүү. Тэгээд Трамп жижиг Кимийн уурыг барна. Тэгэхээр нь Өмнөдийнхөн уулзалт нтр гэж давхина. Бүтэхгүй нөхдүүд
    • Зочин 2020-07-03 17:44:32
      172.69.252.149 чи хар амиа бодоод дугай хоолоо гудар!!! Tрамп дайныг зогсоох юм хийж байна, чам шиг тэнэг гар тэгээд зогсоох юм уу.