7-р сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд

7-р сарын 5 Буд гариг баруун холдолт(элонгац)-д байрлана. Нарнаас хамгийн их 20,1° өнцөгт байрлах бөгөөд Нар мандахаас өмнө гаригийг ажиглах нь хамгийн боломжтой үе.
7-р сарын 5 Сарны хагас сүүдэрт хиртэл 04:30 UT хугацаанд болно. Ажиглагдах муж нь: Африк, Америк, Хойд ба өмнөд Солонгос г.м. орнууд.

 

Зураг: Сарны хагас сүүдэрт хиртэлт ажиглагдах зурвас зам, цаг хугацаа, сарос, магнитуд зэргийг харуулав. Эх сурвалж: http://eclipse.gsfc.nasa.gov/ 

 

7-р сарын 14 Бархасбадь аварга хийн гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 4.14 о.о.н. зайд -2.7т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Бүхэл шөнийн турш Нумын ордны чиглэлд энгийн нүдэнд болон ажиглагчийн дурангаар ч харагдах болно. Сайн ажиглавал түүний дөрвөн том дагуулыг ч харж болно. 

 

Зураг: NАSA/ Бархасбадь.

7-р сарын 20 Санчир гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 8.99 о.о.н. зайд -0.1т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Энэ гаригийг шөнийн турш дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Нумын одны ордноос энгийн ажиглагчийн дурангаар болон мэргэжлийн дурангаар бүслүүрийг нь ч ажиглах боломжтой. Бүслүүрийн өнцгийн хазайлт 21 градус.

Зураг: NАSA/ Санчир гариг.

7-р сарын 20 Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 51 жилийн ой.

7-р сарын 25 Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е. Савицкая задгай сансарт гарсны 36 жилийн ой.

 

7-р сарын 28-29 Зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь 7-р сарын 12-с 8-р сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хумхын одны орд.

Эх сурвалж:  МУШУА
Д.Цогзолмаа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бяцхан залруулга 2020-07-06 01:46:06
    Хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч бол Валентина Терешкова юм шүү. Савицкая бол задгай сансарт гарсаны анхны эмэгтэй сансрын нисгэгч ...