Х.Хүрэлбаатар, А.Цогцэцэг нарын аль нэг нь Эрүүл мэндийн сайдаар томилогдохоор яригдаж байна
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнд МАН үнэмлэхгүй ялалт байгуулснаар Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон. Тиймдээ ч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улираан сонгож, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлэх нь зөв хэмээн эрх баригч нам үзээд буй.

Тиймээс маргааш Засгийн газрын танхимын гишүүдийн нэрс зарлагдаж тодорхой болно. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдад мэргэжлийн гэх тодотголтой хоёр хүний нэр яригдаж байгаа аж. 2012 оны хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилохоор тохироо хийгдэж байгаа аж. Түүнийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас сайд хүртэл нь ажиллаж үзсэн туршлагатай хэмээн үнэлж буй сурагтай. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Гэхдээ Н.Хүрэлбаатар нь өмнө нь мөнгө угаасан, авлига авсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан удаатай. Түүнийг ихээхэн хэмжээний мөнгө хахуульд авсан байж болзошгүй хэмээн УМБГ-аас шалгаж байсан юм. Дээрх хэрэгт орооцолдсныг эс тооцуул Н.Хүрэлбаатар сүүлийн хэдэн жил улс төр, ямар нэгэн албан тушаалаас ангид байж ирэв.

Харин дараагийн яригдаж буй хүн бол А.Цогцэцэг. Тэрбээр ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатын Засгийн газарт 2016-2017 онуудад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Ингэхдээ Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Н.Энхболдын татаасаар сайд болсон гэлцдэг. Шулуухан хэлэхэд Н.Энхболдтой худ ургын холбоотой. А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн салбараа мэддэг, энэ салбартаа олон ажил мэргэжлийнхээ дагуу ажилласан хэмээн үнэлж буй учраас Эрүүл мэндийн сайдад томилох асуудал яригдаж буй. Гэхдээ энэ хоёрын хэн нь хүчтэй гэдгийг харах л үлдлээ.

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2020-07-07 05:50:18
    Хүүкийн үнэн нүүр царай харагдана. Ард түмэн анхааралтай ажиглаж байна. Сайн бодоорой.
  • зочин 2020-07-06 22:03:39
    тэтгэвэрийн эмгэнээс өөр хүн алга уу
  • Zochin 2020-07-06 18:19:19
    Eryyl mendiin salbart emcheer udirdax ajiltangaar olon jil ajillasan turshlagatai eryyl mendiin salbariig oilgoj meddeg ex oronch yzeltei shudarga xyn alga uu ?...
  • Дорж 2020-07-06 15:36:35
    Энэ 2хүнийг яаж сайд болгох талаар ярьж байна аа мөнгөний шуналтай сайд байж үзсэн архангай руу эм бөөндөж байсан шүү дээ хүрэлсүх минь сайн бодоорой
  • Зочин 2020-07-06 14:00:51
    Цогцэуцэг нь хамаагуй дээр байхоо. Хурэлбаатар гэгч юу ч зевлеж хийсэн, харах царайны сул дорой нэгэн.
  • 111 2020-07-06 12:21:36
    За больж үз, өөр хүмүүс байдаггүй юмуу, Хүрэлббатар идэж ууж байсан, Цогцэцэг нь хувийн эмнэлэгтэй
  • Ted demii 2020-07-06 09:48:08
    Mongoliin surye,tembuu ,omon hug emchlen ustgah hun heregtei bas vaccinejuulalt mash chuhal
  • zochin 2020-07-06 09:09:38
    Sarangereliig zailuul, yu ch hiihgui hudlaa yriad l,ard tumniig munhruulaad l.mongoliin havdriin ovchlol buursangui.mergejliin chadvartai huniig tomilooch.
  • Zochin  2020-07-06 06:38:07
    Sarangerel ni xamaagui deer!
  • Цэрэн 2020-07-06 05:54:48
    Арай үгүй байлгүй дээ .Нэр цэвэр боловсрол өндөртэй залуучуудаа дэмжих байх аа ерөнхий сайд
  • Зочин 2020-07-06 04:31:12
    Түлэнхийн төв эмнэлэг баригдахгүй хичнээн жил болж байна.Тэрийгээ бариачээ.
  • Зочин 2020-07-06 04:27:53
    Залуу эрч хүчтэй өөрчлөлт хийх хүнийг сонгоочээ.Улиг болсон хуучин хүмүүс одоо хэрэггүй ээ.
  • МОНГОЛ ХҮН 2020-07-06 04:11:19
    Нэр цэвэр эмч мэргэжилтэй, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг судалж олоод сонго, битгий өөрийгөө тойрон хүрээлсэн хүмүүсийн үгэнд ороод бай
  • Зочин 2020-07-06 03:26:55
    Эсэргүүцэж байна.Нэр цэвэр хүн тавиачээ.
  • зочин 2020-07-06 03:17:06
    ӨӨР САЙД ХИЙХЭЭР ЧАДВАРТАЙ НЭР ЦЭВЭР ЭМЧ ХҮМҮҮС БАЙГАА БҮЗ ДЭЭ
  • зочин  2020-07-06 02:51:54
    өөр шинэ хийчих хүн алга уу энэ хоёр угаасаа бүтэхгүй дээ
  • Иргэн 2020-07-06 02:43:56
    Муу сонголт байна даа
  • зочин 2020-07-06 02:23:05
    Н.Хүрэлбаатар чадвартай сайд байсан. Томилогдоосой. Салбарт хэрэгтэй хүн. Авлига авсан нь нотлогдоогүй. Тэтгэвэрийн авгайг юу гэж сайдаар томилох вэ,,,
  • Зочин 2020-07-06 02:09:59
    Цогцэцэг гэж Миeэ. Энхболдын худ хүүхниыг үгүй бизээ
  •  2020-07-06 01:21:11
    СҮХ Буруу иштэй болжээ. Хувьсгаж өөрчилөх боломж бидэнд байгаа шүү. Хэлэх зөвлөн нь нөгөө л муу ЛҮндэнжанцан шүү. тэрнээс юу гарахав дээ
  • ХУУЛЬЧ  2020-07-06 01:14:49
    ЭНЭ БАЙДЛААР ЗАДАРСАНЫГ ХӨХҮҮЛЖ ,ЯАДАРСАНЫГ НЬ УЛАМ ДАРЛАХ ЮМ ГЭЖ ОЙЛГОВ
  • 9 2020-07-06 01:08:21
    Хувьдаа эмнэлэгтэй эрүүл мэндийн салбарт бизнес эрхэлдэг, нөгөөх нь сейф дүүрэн авлигын валюттай ийм л хүмүүс их болсон бол өөр сонголт байх уу
  • гайхахгүй 2020-07-06 00:06:22
    Сейф дүүрэн мөнгөтэй хүн мөн. НЭГ их гайхахгүй. Нэр цэвэр хүн олоход энэ авлигажсан улсад хэцүү дээ.
  • sss 2020-07-05 21:38:48
    nogoo Mongo n ilyydeed bykhel byten tseep mongo xog deer khaydag xyn ene Xyrelbaatar uu? anduursan bol uuchaarai