Micro­soft корпораци “Windows 10” үйлдлийн системээ танилцууллаа
АНУ-ын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Micro­soft корпораци “Windows 10” үйлдлийн системээ танилцууллаа. Тус корпорацийн энэ удаа танилцуулж буй үйлдлийн систем нь “Windows 8”-ын дараагийн хувилбар билээ. Хэдийгээр энэ удаагийн цувралаа ес дахь хувилбар гэж нэрлэх байсан ч, зөвхөн нэг шатаар биш ихээхэн шинэчлэлт хийсэн тул шууд “Windows 10” хэмээн дугаарласан аж.
 
Энэхүү үйлдлийн систем нь утас, таблет, Xbox, суурин компьютер зэрэг бүхий л төхөөрөмжтэй зохицон ажиллах чадвартай юм байна. Түүнчлэн “Start” товчлуур нэмж өгсөнөөрөө ‘Windows 8”-аас ялгаатай аж. Тус корпорацийн зүгээс хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүнгээр нийт компьютер хэрэглэгчдийн 51.2 хувь нь Windows 7”, 23.9 хувь нь “Windows ХР”, ердөө 13.4 хувь нь ‘Windows 8”-ыг хэрэглэдэг нь тодорхой болсон байна. Тиймээс “Start” товчлуурыг нэмж өгчээ. Тус корпорацийн шинэхэн үйлдлийн систем ирэх 2015 онд хэрэглээнд гарах аж.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • XX 2015-09-23 01:53:58
    Unegui upgrade hiih bolomjtoi Windows 7 original uildliin system zarna. Utas-99319500
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах