ЭЕШ-ын дундаж оноо ''Теле'' хичээлийн чанарыг тодорхойлов
Орон даяар төгсөх ангийн сурагчдаас долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд ЭЕШ авч дууслаа. Энэ жилийн ЭЕШ нь коронавируст халдварын улмаас УОК,ЭМЯ зэрэг холбогдох байгууллагуудын гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахин, улсын хэмжээнд байгуулагдсан 85 шалгалтын байранд явагдаж, хүүхэд хоорондын зай 1,5-2м, нэг ангид 12 хүүхэд суухаар төлөвлөгдсөн зэрэг зүйлсээрээ бусад жилүүдээс онцлогтой болж өнгөрлөө.

Теле хичээлийн үр дүн хэрхэн гарах нь ЭЕШ-аас хамаарна хэмээн үзэж байсан. Тэгвэл ЭЕШ-ын аймгуудийн дундаж оноогоор хамгийн өндөр нь Өвөрхангай (521оноо) байгаа бол хамгийн бага нь Булган аймаг (472 оноо)-той байна. Энэхүү нөхцөл байдлаас харвал теле хичээлийн үр дүн тийм ч сайн нөлөөтэй байсангүй гэж хэлж болохоор. Нэг талаараа цар тахлын үе нь 12  дугаар ангийн сурагчдыг ганцаарчлан хичээлээ бэлтгэх боломж олгож байсан гэж хэлж болох ч нөгөө талаараа хараахан үзэж амжаагүй хичээлийн агуулгыг теле хичээлээр нөхөж ойлгуулна гэсэн боловсролынхны үнэлэмжийг ЭЕШ-ийн үр дүн харууллаа.

Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-07-07 00:15:00
    МҮҮНчин яамыг бүрэн шинээр зохион байгуул. МҮҮН яаманд байсан бүх хүнийг төрийн албанд ажиллах эрхгүйгээр цөл.
  • 1 2020-07-06 09:35:04
    ЭЕШ-ын үр дүнгээр теле хичээлийн чанарын шууд тодорхойлох боломжгүй л дээ.Теле хичээлээ бүрэн үзээгүй хариуцлагагүй хүүхдүүд ч зөндөө л байгаа.