Хэдий болтол бид борооны ус туучиж амьдрах вэ
Сүүлийн өдрүүдэд их хэмжээний устай бороо орсоноос шалтгаалан гудамж, талбай усаар дүүрч, явган хүн байтугай автомашин зорчход ч хэцүү болж байна. Үүний шалтгаан нь нийслэл хотод ус зайлуулах шугам сүлжээ хомс байгаатай холбоотой.

Өчигдөр л гэхэд их хэмжээний борооны уснаас болж 25-р эмийн сангаас Өргөө кино театр чиглэлийн авто зам хууларсан байна. Мөн явган хүний замууд хүртэл эвдрээд байгаа аж. Өнгөрөгч амралтын өдрүүдээр хотын төвд тогтсон их хэмжээний усыг соруулсан ч нэмэр байсангүй. Ирэх өдрүүдэд ч гэсэн бороо орох төлөвтэй байна. Хэдий болтол бид борооны улиралд явах, гишгэх газаргүй болж, өмссөн хувцас хунараа норгон байж ус туучих ёстой гэж.

Энэ байдлаараа цаашид хэдэн жил болох вэ. Яагаад  ус зайлуулах шугамын асуудлаа шийдчихэж чадахгүй өдийг хүрэв. Хэрэггүй зүйлд зарцуулж буй хэдэн тэрбум төгрөгийг ус зайлуулах шугам сүлжээг хангахад зарцуулсан бол нийслэл хотын иргэд ингэтлээ бухимдаж суухгүй нь лав. Яг одоогийн байдлаар хэдэн тэрбумын өртөгтэй баяр наадам зохион байгуулна гэхээс илүүтэй хотын өнгө үзэмжинд анхаарч, иргэдийг гудманд шавар, шавхайтай ус туучихгүйгээр явахад нь тусалж ус зайлуулах шугамын асуудлаа шийдээд өгчихвөл сайнсан.








Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-07-09 00:15:32
    Усны хаялага явдаг газартаа хашаа барина,шуудуу сувганд хогоо хаяна.Далан хаалтаа сэтлээд дураараа барилга барьж шороо асгах гм хотын соел байхад яалтай билээ....
  • !!!!!!!!!!! 2020-07-08 00:44:17
    Togloogui shuu ! Boroonii Us zailuulah suvaguudaa bariaa !!!!
  • Зоёин 2020-07-07 02:50:56
    Нээх олон жил ус туулсан юм шиг л ярих юм аа
  • !!!!!!!!!!! 2020-07-07 02:40:05
    Odoo jijig Zawinuud ashigtai bolohno dee Ajil , surguuli, delguur orson ch bituu ustai bolhoor Benezi shig zawiar yawdag bolloo. Urid ni Hotiin darga baisan hu...
  •  2020-07-07 02:19:46
    монгол далайд гарцтай орон мөн билээ._
  • Бат 2020-07-07 02:11:48
    Иймэрхүү бороо цаашдаа олон тохиолдоно дээр үед шивэрээ бороо гэдэг үг байлаа дуу ч байлаа одоо цаг уурын өөрчлөлтөөс шивэрэхгүйхалуун орны аадар,,,
  • зочин 2020-07-07 01:41:18
    хотын лам нар муу бороо хорьж чаддаггүй тэ...
  • Sonin 2020-07-07 01:38:54
    Хотын дарга өндөр өртөгтэй зам гүүр, усан оргилуур гэх мэт үзмэрийн ажилд хэт их оролцсон. Хот хамгийн гол нь цэвэрхэн аюулгүй байхад сэтгэл л байх хэрэгтэй
  • зочин 2020-07-07 01:10:01
    Гайгүй ээ, жил бүрийн 7,8-р саруудад
  • Batbaysgalaan Amarsaikhaan ? 2020-07-07 00:53:57
    Hotiin darga Amarsaikhaan chi urd 4 jil yu hiisen be ??? Ene boroo say zunaas l orj ehleegui shuu dee Boroonii usiig zailuulchih uhaan baisangui yu ????
    • Зочин 2020-07-07 02:51:28
      Өмнөх жилүүдэд ингэж ус тогтоогүй шд.
    •  2020-07-07 02:21:12
      амарсайхан чамд ухаан байхгүй ээ шунал л байгаа. Усан оргилуурын мөнгөөс хусаад ИХ-д суга шидүүлж байхав. сонгосон малууд дараа нь огцруулах гэж амаа урав даа...