УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдоод байгаа У.Хүрэлсүх өчигдөр танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг тодруулсан. Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар болсон. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танхимын сайд нараа хүн тус бүрээр танилцуулж байна.
 

-Шадар сайдаар Я.Содбаатар  1974 онд Архангай амгийн Цэцэрлэг хотод төрсөн, ам бүл 5. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1-р сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2005 онд МУБИС-ийг тус тус төгссөн.  /УИХ-ын гишүүн асан/

-ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ 1980 онд УБ хотод төрсөн, ам бүл 5. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС, 2001 оэд Бэрс дээд сургууль, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийг тус тус төгссөн.  /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад Д.Сарангэрэл  1963 онд УБ хотод төрсөн, ам бүл 3. 1979 онд нийслэлийн 57-р дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын технологийн техникум,  1995 онд ЗХУ-ын Ростов хотын улсын их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Сангийн яамны сайдад Ч.Хүрэлбаатар  1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ам бүл 4. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2-р дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Санктпетербург хотын СЭЗДС, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад Х.Нямбаатар  1978 онд Уб хотод төрсөн, ам бүл 5. 1996 онд нийслэлийн 48-р дунд сургууль, 2000 онд Орхон ИС, 2008 онд ХСИС-ийг тус тус төгссөн. /УИХ-ын гишүүн/

-Эрчим хүчний сайдад  Н.Тавинбэх  1971 онд төрсөн, ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ЕБС, 1994 онд ТИС,2005 онд Удирдлагын академи, 2020 онд ШУТИС-ийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй.

-Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр 1968 онд Уб хотод төрсөн, ам бүл 3. 1985 онд нийслэлийн 53-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй.

-Эрүүл мэндийн сайдад  Т.Мөнхсайхан  1983 онд УБ хотод төрсөн, ам бүл 4. 2000 онд нийслэлийн 28-р дунд сургууль,2006 онд ЭМШУИС, 2013 онд АШУИС тус тус төгссөн.

-Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван 1970 онд Уб хотод төрсөн, амбүл 5. 1993 онд БНХАУ-ын Худалдааны их сургууль, 2006 онд АНУ-д суралцсан.

-Зам тээврийн хөгжлийн сайдад  Л.Халтар  1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн,  ам бүл 4. 1983 онд УБ хотын 28-р дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн.

-БШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн  Есөнбулаг суманд төрсөн, ам бүл 2. 1985 онд УБ хотын ерөнхий боловсролын  13-р сургууль, 1994 онд МУХЗС, 2005 онд Удирдлагын академийн Төрийн захиргаа удирдлагын сургуулийг тус тус төгссөн.

-Засгийн газрын бүтцэд шинээр орж буй Соёлын яамны сайдад С.Чулуун 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, ам бүл 5. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2-р сургууль, 1999 онд МУИС-ийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй.

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа 1980 онд Уб хотод төрсөн, ам бүл 5. 1995 онд УБ хотын Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ лицей сургууль, 1999 онд ХБНГУ-ын коллеж, 2005 онд ХБНГУ-ын Хановер ИС, 2015 онд Удирдлагын академи, 2019 онд ЭЗҮДС-ийг тус тус төгссөн.

-ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд СЭЗДС, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

-Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар 1975 онд УБ хотод төрсөн, ам бүл 5. 1992 онд Төв аймгийн 2-р дунд сургууль, 1996 онд ТИС, 2001 онд МУИС Нийгмийн ухааны факултет, 2003 онд МУИС-ийн ХЗС, 2006 онд зүүн Лондонгийн их сургуулийг тус тус төгссөн.

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад  Г.Ёндон  1967 онд Уб хотод төрсөн, ам бүл 5. 1985 онд 75-р дунд сургуулийг төгссөн, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. МУ-ын зөвлөх инженер.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • с 2020-07-08 05:59:47
    Түүх намтар багатай бүтээсэн ажил дулимхан хэд хэдэн хүн бна дааИх мөнгөөр битгий гарсан бгаасайдаа,Харая даа,
  • иргэннн 2020-07-08 04:55:43
    Шадар сайдаар томилогдсон Я.Содбаатартаа ажлын амжилт хүсье. Анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж төр түмнийхээ төлөө ажиллаж ирснээс өдийг хүртэл төр...