У.Хүрэлсүх:  Засгийн газар бүх нөхцөл боломжоо дайчилж ажиллана
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдоод байгаа У.Хүрэлсүх өчигдөр танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг тодруулсан. Өнөөдөр 10:00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танхимын сайд нараа хүн тус бүрээр танилцууллаа. Сайдад  нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

"Баярлалаа, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу үйл ажиллагаагаа явуулах анхны парламент, анхны танхим, засгийн газар шинээр байгуулагдаж албан ёсоор ажилдаа орж байна. Цар тахлын өвчин зовлонтой байгаа энэ хүнд цаг үед манай УИХ, Засгийн газар бүтэц бүрэлдэхүүн томилгоонуудыг цаг алдалгүй яаралтай хийж, биднийг ажиллах боломжоор хангаж өгсөн гишүүд та бүхэндээ баярлалаа. Сонгууль амжилттай болж дууссан.  Би парламентад 4 дэх удаагаа сонгогдсон, улс төрд ороод 30 жил болж байна.  Сайн, муу олон парламентыг үзлээ. Энэ удаагийн парламентыг хөгжлийн төлөө, хоорондоо хэрэлдэлгүй шинжлэх ухаанч мэтгэлцээн хийдэг, хөгжлийн бодлого ярьдаг байгаасай гэж ард түмэн хүсэж байгаа. Эрх баригч нь сөрөг хүчинтэйгаа хамтарч ажилладаг байгаасай, хулгай хийдэггүй байгаасай, ЖДҮ-чид биш байгаасай, концессёид биш байгаасай гэж бид бүгдийг сонгосон. Бид ард түмний өмнө юу, юу амласнаа хэзээ ч мартаж болохгүй. Биднийг алдагдсан орд, үйлдвэр уурхайнуудаа буцааж төрд аваасай гэж сонгосон. Хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү, наанаа нэг юм яриад цаанаа өр байж болохгүй. Би эх орон, төр засгийнхаа өмч хөрөнгөнөөс нэг ширхэг хадаас ч авахгүй. Хэрэв хулгай хийвэл би шоронд явна. Үүнийг амлаж байна. Ерөнхий сайд ийм байрь суурьтай ажиллана. Сайд нарт дарамт шахалт үзүүлж ажил төрлөө бүтээнэ гэж бодож байгаа бол тэр худлаа шүү, хууль бус зүйл битгий шаардаарай гишүүд ээ, тийм зүйл гарвал би эрх мэдлийнхээ хүрээнд шууд шалгалт явуулна. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж үзье, ядуу зүдүү олон мянган иргэдийнхээ аж амьдралыг өөд нь татъя. Сөрөг хүчнийхэндээ хүндэтгэлтэй хандаж, та бүхний хэлж байгаа зүйлийг ажилдаа тусгаж хичээнгүйлэн сонсоно, ажилдаа тусгаж ажиллана. Харин битгий доромжлоорой. МАН хүнд доромжлуулаад байдаг нам биш, манай намын дотоод асуудалд битгий оролцоорой, бид танай намын дотоод асуудалд оролцохгүй, МАН зүгээр сууж байгаад доромжлуулахгүй шүү. Манай намыг доромжлоод байгаа ганц хоёр  хүн гарвал бид бүх хүч боломжоо дайчлан тэр нөхрийн эсрэг ажиллах болно гэдгийг хэлье. Ганц хоёр уур амьсгал эвддэг нөхөд парламентыг салгадаг. Хэл ам хэрүүл хийгээд байдаг нөхдүүд байдаг. Энэ удаад харин сонгогдсонгүй. Энэ парламентад орж ирээгүй байна. Эцэст нь Засгийн газрын гишүүдэд хэлэхэд та нар хэзээ ч хууль бус зүйл хийхгүй шүү. Хуулийн хүрээнд л ажиллана. Засгийн газар  бүх нөхцөл боломжоо дайчилж ажиллах болно" гэв.

Ингээд УИХ-ын дарга Занданшатар Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулсанд тооцлоо. УИХ-аар хэлэлцэх дараагийн асуудал Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай. Уг асуудлыг хэлэлцэж дууссанаар 16:00 цагт Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх юм.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д 2020-07-14 06:33:03
    Амжилт хүсье. Монгол хүн эх орон, баялагийнхаа эзэн, гэвч сүүлийн 20 -оод жил энэ байдал алдагдлаа. Эзэнгүй төрийн балгаар ард түмэн ядарлаа. Одоо ухаарах цаг.....
  • зочин  2020-07-09 01:22:00
    Ерөнхийдөө мэргэжлийн гэмээр сайдууд. Хотгор шанагын уурхайн хэрэгтэй Хүрэлбаатар, ЖДҮ чин Содбаатар, мөнгө л гэдэг Мөнхсайхан нар муухай харагдуулж байна
  • яана даа 2020-07-08 22:36:29
    захУУДАА НӨАТ өгдөг болгооч. ЭНЭ ажлыг ШОНХОР захаас эхлүүлээч Ерөнхий сайдаа. ТАНАЙ танхимд ШОНХОР захын эздын төлөөлөл орлоо, ОДОО адаглаад НӨАТ өгдөг болгооч...
    • тэнэг шаар вэ  2020-07-09 14:20:39
      Чамаас авдаг мөнгөн дээр л 10 хувь нэмэгдэнэ биз,дээ,усан толгой НӨАТ ыг багасгах эсвэл буцаан олголтыг ядаж 5 хувь ч болтугай болгох л хэрэгтэй байна,
  • oj 2020-07-08 15:34:27
    YOK-iin darga Enxtuvshin shydarga bish ajillaj baigaag shalgana yy
  • zochin 2020-07-08 11:18:55
    Ерөнхий сайдаа. Тендер нэрээр төрийн албаны барилгын складны хогоор дүүргэсэн ба зүүргэж байгаа асуудлыг шийдэхгүй юм уу? Үүнийг цэгцлэх нь ард түмний үүрэг
  • Anhaar 2020-07-08 07:49:01
    Ajil hiih Hun argii ni yaj iigeed oldog yum daa, Ajil hiihgui hun bol yag iigeed shaltgii ni oldog yum shuu ! Harj l baiy !