Гишүүний тус
УИХ-ын гишүүн М.Зоригт ца­хим ертөн­цийн хамгийн нээлт­тэй бай­даг хү­мүүсийн нэг бөгөөд за­рим хүн түү­нийг хийх ажил­­гүй гэж шүүм­­жилдэг бол нө­гөө хэсэг нь мэдээлэл, үзэл бодлоо хуваалцдаг энгийн нэгэн гэдэг.

Тэрбээр чуулганы завсарлагаанаар тойрогтоо хэсэг ажиллаад, гадаад руу ч томилолтоор нисээд ирсэн. Харин төрийн ордонд ажилдаа ирж буй зургаа даруулахдаа мань гишүүн чемодан чирсэн байв. Хэрэгт дуртай жиргээчид түүнээс юу авч ирснийг нь сонирхоход “хоёр алх аваад ирлээ” хэмээн хариу­лаад амжина лээ.

М.Зоригт гишүүн энэ үгээрээ эрхэм спикер хүндэтгэлийн хуралдааны үеэр алхгүй байсныг сануулаад, бас чимхээд авав бололтой. Өнгөц харвал З.Энхболд даргад алх бэлэглэх нь үү гэлтэй түүний энэ энгийн гэмээр маазрал нь цаад утгаараа УИХ-ын Тамгын газрынхны хариуцлагагүй байдлыг шүүмжилж орхив.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.