Хятадын тэрбумтнуудыг АНУ руу аялахыг хориглоно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Коммунист намын бүх гишүүн болон тэдний гэр бүлийнхнийг АНУ руу аялахыг хориглох талаар хэлэлцэж буйг CNN мэдээллээ. Энэ нь  Хятадын хамгийн баян 90 сая гаруй хүнд хамаатай шийдвэр юм. Учир нь Коммунист намд Хятадын томоохон корпорацийн олон гишүүн багтдаг.  Жишээлбэл, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Ма, дэлхийн хамгийн том кино театруудыг нэгтгэсэн “Dalian Wanda” группийн үүсгэн байгуулагч Ван Жианлин,  цахилгаан машин  үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “BYD” компанийн үүсгэн байгуулагч Ван Чуанфу нар Коммунист намын гишүүн юм. Хэрэв энэ хориг батлагдвал дээр нэр дурдсан томоохон компаниуд асуудалд орно.

“Алибаба”, “Байду” гэсэн компани АНУ-ын зах зээл дээр хувьцаагаа арилжаалдаг. Мөн тэд бизнесийн хэлэлцээр хийхээр АНУ руу аялах боломжгүй болох юм.

Хятадын 30 сая гаруй хувийн компанийн 8000 орчим удирдагчийн тал хувиас илүү нь Коммунист намын гишүүн гэдэг судалгааг Засгийн газар нь өнгөрсөн жил гаргажээ. Хөрөнгөөрөө тэргүүлэгч баячууд яагаад намын гишүүн байдаг талаар Хонгконг дахь Хятадын их сургуулийн хятад судлалын төвийн туслах профессор Вилли Лам “Хятадын баян, хүчирхэг хүмүүс бүгд намын гишүүн байдаг. Учир нь хүмүүс хөрөнгө мөнгө, хүч нөлөөгөө нэмэгдүүлэх гэж намд элсдэг” гэжээ.  

Энэ мэдээллийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Хуа Чуньин “Хэрэв АНУ-ын аялал жуулчлалын энэ хориг батлагдвал 1.4 тэрбум хятад хүний эсрэг хийж буй ичгүүргүй үйлдэл болно” гэж мэдэгдлээ. Ийн АНУ, Хятад хоёр улсын харилцаа улам хурцдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭНЭ АРДЧИЛАЛ МӨН ҮҮ 2020-07-22 05:17:25
    Трамп ард иргэддээ хүч хэрэглэж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна. Амеркид хүний эрх зөрчигдөж, хүйтэн дайны үеийнх шиг улс төр явагдаж байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-07-23 03:41:29
      172.69.252.147 чи шал ташаа юм ярьж байна. Өөрөө эвгүй буруу ойлгоцон яваа юм байнаа даа аан.
      172.68.174.119
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-21 02:35:57
    Трамп алиалчихиймаа. Хятадуудын инээдийг хүргэж яаахнав.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-07-22 02:30:47
      эрлийз
      162.158.7.216
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-07-21 19:13:50
      172.69.252.145-аа чи өөрөө айчихсан юм биш үү.
      172.68.174.119
      Мэдэгдсэн Хариулах