Авто худалдааны цогцолборыг  энэ сардаа багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна
Нийслэлт хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд авто худалдааны  төвүүдийг хотоос гаргаж, нүүлгэн шилжүүлэх тухай  хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Ингээд өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 10 сарын 1-ний дотор хотоос гаргаж шинээр байгуулж буй авто худалдааны цогцолборт шилжүүлэ тухай захирамж гаргаад байсан.

Гэвч Засаг даргын энэхүү захирамжийг авто худалдаа эрхлэгчид  эсэргүүцэн хариу шаардлага хүргүүлээд байгаа  юм. Иймээс өчигдрөөс гарах ёстой байсан технекин захууд өнөөдөр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Авто худалдааны цогцолборынхон шинээр буюу хотын гадна талд байгуулж буй Авто худалдааны цогцолборын  ажил дуусаагүй байгаа тул технекийн захуудыг нүүлгэх ажил түр хугацаагаар хойшилсон гэдгийг хэлж байна. Гэхдээ шуурхай ажиллаж байгаа тул энэ сардаа багтаан ашиглалтанд оруулна гэдгээ дуулгалаа. Түүнчлэн  автомашины худалдаа эрхлэгчидтэй ч тохиролцохоор ярилцаж байгаа аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.