Канье Уэст: Хүүхэдтэй хүн бүрт нэг сая доллар өгнө

Рэппер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өөрийн твиттер  хуудсаар дамжуулан илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Гэвч өрсөлдөх эсэх нь тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл тэрээр ням гарагт Өмнөд Каролина мужид сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийлээ.

Уулзалтын үеэр үр хөндөлтийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэдтэй хүн бүрт нэг сая ам.доллар өгнө гэж  мэдэгдлээ. Аав нь ээжийг нь үр хөндүүлэхийг хүсч байсан тухайгаа ярьсан нь уулзалтын оргил хэсэг байлаа. Тэрээр “Намайг ээжийнхээ гэдсэнд байхад аав үр хөндүүлэхийг хүссэн. Гэвч ээж маань надад амьдрал бэлэглэсэн. Хэрвээ аав  ажил ихтэй, завгүй байгаагүй бол өнөөдөр би энд зогсож байхгүй байлаа” гэж  хоёр удаа давтан хэлээд уйлсан юм. 

Цааш үргэлжлүүлэн  “Үр хөндөлтийг хориглох шаардлагагүй. Харин хүүхэдтэй эмэгтэйчүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай. Хэрвээ хүүхэдтэй хүн бүрт сая доллар өгвөл хүн ам амархан өснө” гэсэн боловч энэ мөнгөө хаанаас гаргахаа хэлээгүй юм. Ийн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан ч ихэнх муж дахь санал хураах хугацаа дууссан. Тиймээс тэрээр бусад  мужийн иргэдээс хангалттай  хэмжээний гарын үсэг цуглуулах шаардлагатай. Өнгөрсөн долоо хоногт Окламагаас нэр дэвших эрхээ авсан нь түүний анхны муж байв. Харин Өмнөд Каролинагаас нэр дэвшихийн тулд 10 мянган хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй. Түүний өрсөлдөгч нь  Дональд Трамп, Жо Байден нар юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-07-24 03:42:27
    Ерөнхийлөгчийн суудалын төлөөх амлалт ер нь иймэрхүү л байх юм даа. хэзээ ч бүтээхгүй, бүтэхгүй амлалт байх юм даа.
  • Попын ханхүү кайны вест 2020-07-23 02:42:36
    Манай попуудаас дутахгүй гар байна уу гүү юү хаха
  • Kkkk 2020-07-23 02:06:34
    Manai Gundalairhuu nohruu ene chini