“МСS”-ийн шатсан барилга дээр 10 гаруй  Хятад иргэн хууль бусаар ажиллаж байжээ
Хотын төвийн А зэрэглэлд баригдаж буй MCS компанийн “Шангрила” зочид буудлын барилгад  хоёр хоногийн өмнө гал гарч иргэдийг багагүй сандаргаад авсан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгаанаас болж гал гарсан гэх дүгнэлт гараад байгаа билээ. Тэгвэл энэхүү барилга дээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэдийг галын үеэр шалгахад 11 иргэн хууль бусаар манай улсад ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл нийгэмд аль хэдийн байр сууриа олсон манай улсын томоохон компаниудын нэг  болох “MCS” компани  хариуцлагагүй үйлдэл гаргаж манай улсад  албан ёсоор ажиллах эрхгүй бизнес ангиллын визээр орж ирсэн 11 Хятад иргэнийг ажиллуулж байсан гэсэн үг юм. Харин эдгээр иргэдийг өнөөдөр албадан нутаг буцаахаар болжээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ajilgui 2014-10-03 02:25:06
    boljdee galiin dul uduu yduu xumuuct xandiv sain ug Odjargalaa ted avarax boloxoos burxan chutgur ali ali ni xudlaa sh dee
    202.131.235.2
    Мэдэгдсэн Хариулах
  • торгууль 2014-10-03 00:54:33
    MCS компани нийгмийн хариуцлага алдсан нь үнэн бол торгууль ноогдуулъя
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах