Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх талаарх судалгааг хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд /ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэг/-ын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу kоронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион  байгуулж байна.
 

  Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм.

 Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-07-23 09:39:38
    Хүүхдийн зуслан, баар цэнгээний газраа эрсдлийн судалгаагүй нээчихээд одоо эрсдэл яриад яахав ээ. 9 сарын 1 хүртэл дотроосоо халдвар гарахгүй бол ЕБС-ээ нээ.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-23 08:33:49
    сайн л эрсдлээ тооцоорой үхэрийн сүүл дээр хутга гэдэг шиг 2 давалгаа эхлэх магадлал байна гээд дэлхий нийтээр ярьж байгаа юм шигээ
    162.158.167.39
    Мэдэгдсэн Хариулах