Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр /2020/07/23/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ нь Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр улс төрийн байгууллага адил ажилласан болохыг дурдаж, тус албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захилаа.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг огт буурахгүй, харин ч хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Дээрх төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нийгмийг соён гэгээрүүлэхэд бүх түвшиндээ анхаарч ажиллах нь чухал байна гэсэн юм.

Улмаар өсвөр насныхны оролцож буй гэмт хэргийг бууруулахын тулд урлаг, спортын чиглэлээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангах, спорт, урлагийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих замаар тэмцдэг Ирланд, Норвег, Унгар болон бусад орнуудын туршлагаас судалж ажиллах чиглэлд холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтрахыг санал болголоо.

Түүнчлэн өнөөгийн нийгэмд архидан согтуурах, түүнээс үүдсэн гэмт хэрэг гаарч, төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулав.

Уулзалтад ЦЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцлоо.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-27 00:50:13
    Ерөнхийлөгч хүлээн авч уулздаг юм уу, дуудаж уулздаг юмуу?
  • Зочин 2020-07-24 03:07:03
    Өөрийнх нь хүүхэд хар тамхины хэргээс ямар аргаар мултарсан талаар асуух хэрэгтэй
  • иргэн 2020-07-24 03:06:30
    х/а.Ж.Болд ХартамхитайТХ болон ЦЕГ-ын дэддаргаар ажиллаж бсан туршлагатайтул тус газрыг ажил мэргэжлийн өндөр ур чадвараар удирдаж чадна гэдэгт итгэж бн.Амжилт!...
  • Amar 2020-07-24 03:05:55
    За.Женко гэж мэргэжлийн авилачин гар битгий энхийн цагаан тагтаа болж жүжгэл.Нүгэл чинь нүдээрээ гарах цаг ирнэ.
  • !!!!!!!!!!!!!!!!!!!! 2020-07-24 03:05:17
    Eronhiilogch mash chuhal sedveer uureg daalgavar ogson bainaa ! Zagdaa, Tagnuul, Surgan humuujuuleh baiguullaguud hamtarch nyagtarch ajillwal UR dun sain b no