Д.Нямхүү: Казахстаны ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхий дахинд 15,3 сая хүн өвчилж, 629 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 247 мянган шинэ халдвар бүртгэгдэж, 7 мянга гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 23-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатари, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 709 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Үүнээс 708 хүнд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч юм. 39 настай Казахстаны иргэн. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжсэн. Эдгээр хүмүүс нь 17-48 хоног эмчлэгдсэн байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus