Ч.Чулуунбат: 1 сая 100 мянган бариэл буюу 150 мянган тонн газрын тос олборлож, экспортолсон
Өнөөдөр УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Чулуунбат: “2020 онд Монгол улсын хэмжээнд 6,6 сая буюу 900 мянган тонн газрын тос олборлох төлөвлөгөөтэй байлаа. Коронавируст халдвар гарсантай холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Онцгой нөхцөл байдалд экспорт  тээвэрлэлтийн ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих ёсны дагуу хийж, тээврийн үйл ажиллагааг Тамсаг 21-р талбайгаас дөрөвдүгээр сарын 16- наас Тас-Уул 19-р талбайгаас зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хоногт 44 машин буюу 1500-1600 орчим тонн газрын тосыг Монгол улс экспортлож байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа үетэй харьцуулахын бол 50 гаруй болоод байгаа. оны эхний хагаст  нийтдээ 1 сая 100 мянган бариэл буюу 150 мянган тонн газрын тос олборлож, экспортолсон. Нийт төлөвлөөний гүйцэтгэлийн 16 орчим хувь байлаа. Үлдэж буй сүүлийн хугацаанд олборлолтын хэмжээ болон экспортын ажиллагааг дахиж  27 орчим автомашинаар буюу 800-900 тонноор нэмэгдүүлээд 3 сая бариэл буюу 400 мянган тонн газрын тос экспортлож, олборлох тээврийн үйл ажиллагааг зохицуулж байгаа” гэв.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol ulsiin irgen 2020-07-25 21:42:26
    Gazriin baylagaa mongoldoo uldeeldee. Shine neftiin uildber barij bgaa bizdee. Aria heterhii yumaa