Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноож, ''Урт цагаан''-ы нэгдүгээр корпусыг нураалаа
Дэлхий дахинд дэгдээд буй коронавирусийн цар тахлаар 15.633.000  хүн өвчлөөд байна. Манай улсын хувьд коронавирусийн батлагдсан нийт тохиолдол өмнөх долоо хоногт 287 байсан бол энэ долоо хоногт нэг шинэ тохиолдол бүртгэгдэж 288 боллоо. Үүнээс  эдгэрсэн 218, эмчилгээнд 70 хүн байна.  Биеийн байдлыг үнэлж үзвэл 61 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.
 

Гадаадын 44 орноос 14371 иргэн эх орондоо иржээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэд, 07 дугаар сарын 28,29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн энэ сард эх орондоо ирэх юм.

С.Баярын 5 тэрбум 580 сая 440 төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгож, 5 жилийн хорих ял оноов
 

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020.07.22-23-ны өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгчдээс дараах хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөг /хууль бусаар олсон орлого/

Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

30 сая төгрөгийн супер азтан тодорлоо

Долоо хоногийн даваа гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдсан. Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 01-30-ны хооронд худалдан авалтаар олгогдсон  54 сая баримтаас бүртгэгдсэн 30 сая баримтыг хамруулсан байна.
  • 30 мянган  төгрөгийн азтан 29956
  • 100 мянган төгрөгийн азтан 2711
  • Нэг сая төгрөгийн азтан 286
  • Гурван сая төгрөгийн азтан 29
  • Таван сая төгрөгийн 4 азтан шалгарлаа.
Супер шагналын тохирлын дугаар 84204283 бөгөөд энэ удаагийн тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо.

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг/ Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарласан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Ахмад настныг суулгаагүй явсан автобусны жолоочид хариуцлага тооцлоо

Энэ сарын 20-ны өдөр нийтийн тээврийн жолооч ахмад настаныг автобусандаа суулгалгүй хөдөлсөн талаар иргэний гомдолын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Цаашид энэ төрлийн зөрчил, дутагдлыг иргэд нийтийн тээврийн үйлчилгээний газрын 7004-4040 дугаарын утсанд мэдэгдэж байх юм байна. Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу шалгаж, шийдвэрлээд явна. Түүнчлэн нийтийн тээврийн жолоочийн зөрчил дутагдлын талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад анхааруулан, ёс зүйн доголдол гаргахгүй байх тал дээр сануулга өгч анхааруулсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Отгонсүхийн ажлын албанаас мэдээллээ.

Arslan.mn

Агентлагийн дарга нарыг томиллоо

Энэ сарын 22-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нарыг томиллоо.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөх Б.Цэнгэл,  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджав нарыг тус тус томилсон байна.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна.

Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна.

''Урт цагаан''-ы нэгдүгээр корпусыг нураах ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын А/216 тоот захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны тавдугаар 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчөөс хасах тухай шийдвэр гаргасан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Засаг дарга “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгах, өмчийн бүртгэлээс хасах тухай А/736 тоот захирамжийг 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр гаргасан. Энэ дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт хөгжлийн газраас авч, хэрэгжилтийг ханган тус төвийн 1584 метр.квадрат талбай бүхий нэгдүгээр корпусын барилгыг нураах ажлыг эн сарын 23-ны өдөр эхлүүллээ.
 

С.ТАЙШИР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-27 06:25:15
    С.Баярийн Авсан жил нь Хөрөнгө хураасан нь маш бага болжээ, Нилээд олон жил авах ёстой бха Бас хөрөнгө н маш их бх ёстой МОНГОЛ улсын ха маш их мөнгийг хулгайл...
  • ДОРЖ 2020-07-27 04:26:30
    Нээлттэй хорих ял гэж ямар ял байдагийг Ард түмэнд тайлбарлаач
    • иргэн 2020-07-27 16:00:45
      Ер нь бол ял биш. Гэртээ, эсвэл ажлаа хийгээд байдгаараа л байна. Нэр төдий. ЖОНХУУ-ийн поп жүжиг. Ард түмний тархийг угааж байна.
  • шүүх 2020-07-26 20:53:12
    Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бүх хоригдол өршөөлөөр суллагдана. Тэрнээс өмнө ял өгч амжихгүй бол наадмаас хойш өршөөл байхгүй ээ
  • Монгол улсын иргэн 2020-07-26 11:31:04
    Нээлттэй хорих ял гэж бас шинэ ялыг өөрсөндөө зохиосон уу. Ажлаа хийгээд гэртээ байдаг юм бол бид чинь бүгд нээлттэй хорих ялтангууд юм бишүү. МАН ч мундаг юмаа...
    162.158.7.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-07-26 02:12:49
    Нээлттэй хорих ял гэдэг чинь гэрт нь авгай хүүдүүдийн дунд,албан ажлыг нь хийлгэсэн шүү байлгахыг хэлж байгаа юм байна.Ямар юмных нь ял эдлүүлэх, хорих байхав. ...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах